зар

Monday, January 7, 2013

Бөө болох ёс түүний шинж тэмдэг багш шавь барилдах


       Бөө болох хүнийг удмынх нь “онго” эхийн хэвлийд байхаас нь тамгалан товлох бөгөөд зарим нөхцөлд шилжин ирдэг.Мөн судлаачдын тэмдэглэснээр “удмын” бус өвлүүлэн үлдээгч бас байдаг байна. Лус савдагтай нөхцөж, зүйрлэшгүй хүч чадалтай бөө болсон тухай түүх ихэвчлэн ёс уламжлалаа алдаагүй ирсэн дархадуудын дунд олон бий. Зарим тохиолдолд бөөгийн удамгүй болон удамтай ч удмын онгодыг хүлээн

Friday, January 4, 2013

Багшаа дуулъя

 Үг. Ж. Бадраа
Ая. Ш. Эрдэнэбат
Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья
Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья
Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав