зар

Friday, September 28, 2012

Ухаарах юмсан

“Хааны сүнс ирээд
Хаана залрахаа харна
Цөхрөн хүлээсэн монголдоо
Цөөхөн хугацаанд саатна
Автай сайн хааны өргөөнд
Амраад явна гэхлээр
Будда шашнаа залсан болохоор
Буцаад яваад өгнө
Тэнгэрийн шүтээнээ дээдлээгүй
Тэд нартай юу ярих вэ” гэж халагласан нь Монголын уламжлалт их соёл бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин ямар их үгүйлэгдэж, сэргээн мандуулах нь цаг төрийн тулгамдсан асуудал болохыг онцолсон явдал болой.

Thursday, September 13, 2012

Монгол шүлэг



Шашны уншлага, буяны ерөөлд шингэж
Шад шадаараа утга хөглөх тарни Монгол шүлэг
Шүтээн төгс оюун билэгт ард түмний
Шүлэглэн бичиж сүсэглэн залбирсан судар Монгол шүлэг

Friday, September 7, 2012

Холбоо барих хаяг:  pig_3@yahoo.com

Wednesday, September 5, 2012

Тэнгэр ээж минь өршөө


Тээж төрүүлсэн ачий нь ээ
Тэтгэж хариулах завгүй яв аа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө

Tuesday, September 4, 2012

Их хэмжээний орлоготой болгосон санаанууд

1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пексилийг нэг доллараар зарна хэмээн зар тавьснаар нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пексилээ зарж нэг сая ам.доллар олсон байна.
2. Santa Mail: Вуron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтандаа Санта Клаусын өмнөөс