зар

Thursday, March 15, 2012

Хэнд ч бичээгүй шүлэг

Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Бүлээсэх салхины аяыг даган хийсэж
Будрах цасны өнгийг дуурайн туяарч


Зөөлөн хөгжмийн хэмд тааран ойж
Зөрөг сэтгэлийн гүнрүү яаран шингэн уусна.
Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Мандах нарны тусгалыг нэмэн цацарч
Мөнгөн шөний анирыг цочоон сэрээж
Хөнгөн аялгуут чимээг уяраан хайлуулж
Хонгор зүрхний лугшаанд хүч түрэн цохилооно.
Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Магад ганцаардлын гашуун үнэнлүү
Мартагдсан түүхийн бодит дурсамжруу
Өнгө мөнгөний худал сэтгэлрүү
Өршөөл эрэн зөнгөөрөө гэрэлтүүлнэ
Бүдэг тусах тэр гэрэл
Бүхнийг тэтгэх чин сэтгэл
Бүгдийн хүсэх аз жаргал
Сайн сайхны илэрхийлэл
Саруул төгс хайр юм байж...

No comments:

Post a Comment