зар

Monday, March 19, 2012

ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...

Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүү
лсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулаад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм.

Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ.

Зиа бодоод үзэе. 4 ам бүлтэй айл 200,000 төгрөг авахнээ. Тэрүүгээрээ нэг сарын хүнсээ аваад л конец болгоно. Их гэгээлгээр бодоход шүү.

Гэтэл бас зарим нэг нь энэ мөнгөөрөө алдарт архиан ууж эх орон хишиг хайрласны төлөө хэд хэдэн удаа сэржим өргөж башийлгах байлгүй дээ. Түүнээс нь болоод үндэсний үйлдвэрлэл сэргээд бөөн бөөн ашиг өгөхөөсөө илүү танхайн сэдэлттэй гэмт хэрэг ихсэж, гэр бүл дэх хүчирхийлэл нь л нэмэгдэх аюул байгаа харагдана.

Би ч нэг их баян цатгаландаа тэр мөнгийг чинь авахгүй гээд байгаа юм биш шүү. Би сайхан амьдрахад наад 50,000 төгрөг чинь зүгээр 40 битонруу нулимахтай адил хөгийн зүйл учир татгалзаад илүү ухаалаг шийдэлд хүрэхийг хүсч байна. Илүү сайхан нийгэм байгуулахад ашиглахыг санал болгож байна.

Зүгээр дүүргийнхээ хэмжээнд л авч үзэе. Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Манай дүүрэгт жишээлбэл дор хаяж л 2 спорт цогцолбор, 2 эмнэлэг, 1 төрөх эмнэлэг, 1 нийтийн номын сан, нийтийн амралт зугаалгын төв ядаж ганц, усан бассейн ядаж 4 хэрэгтэй байна. Мэдээж 3 ээлжээр хичээллэж байгаа, анги дүүргэлт нь хэтэрчихсэн, хүүхдүүдээ багтаахгүй тул авч чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгүүдийн тоог ч нэмэх шаардлага байж л байна. Яагаад энэ мэт бодитой хэрэгтэй зүйлд энэ их мөнгийг зарцуулж болохгүй гэж. Яагаад нэг сарын дотор идэж ууж дуусгах хэлбэрийг сонгох гээд байгаа юм бэ?

Сонгинохайрхан дүүрэг хамгийн багадаа 200000 хүн амтай байх тэдэнд оногдох 10 тэрбум төгрөгөөр дээр дурдсан зүйлсээс нилээдгүй хэсгийг шийдэх боломжтой байх гэж тооцож байна. Улс эх орон ч энэ дүүргийг мартчихаагүй бол бас тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөсөн л байгаа байлгүй. Түүнийг нь нэмээд, манайхаас гарсан гишүүдийн амласан хөрөнгө оруулалтыг ч дээр нь нэмээд харин ч боломжийн сайхан дүүрэг болчихмоор санагдаад л байна даа.

Нэг удаа сайн идээд бусад үед нь өлсөглөн явах бус бүх насаараа сэтгэл хангалуун байж үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд бичсэнийг минь болгоон соёрхоорой.

Танд ч бас өөр сонирхолтой хувилбар байгаа бол доор бичиж үлдээнэ буй за.

Ямар ч байсан надад олсон мөнгөөрөө шоудчихдаг онгироо залуу шиг энэ хувилбар яавч "засгийн мэргэн бодлого" шиг харагдахгүй байгаа тул бичлээ.

Мөнгө өөрөө л хоёр талтай юм даа. Сайн л бодох хэрэгтэй шиг...

... Гээд өнөөдөр эргээд харсан яасан байхуу. Улам нэмэгдсэн байна.
Тэгэхдээ бас хөөрхөөн. Та энүүгээр ийм ийм зүйл хийж болно энэ тэр гэсэн хүүхэд хуурч байгаа юм шиг хувилбаруудтай. Тэрийг нь хөөцөлдвөл авсан мөнгөө авилганд нь өгөөд дуусхаар түмэн дамжлагатай шахам. ккк Бас нэг дэвтэр, карт мартаар олгоно гээд давхар бизнес хийчихнэ. 
Эцсийн бүлэгт 2012 онд л та нарт амласан тэр мөнгийг чинь ингэж, ингэсээр байгаад хүргээд өгцөн шүү. Битгий олон юм гонгиноод бай. Ахиад маниусыг сонго гэх юм байх. ккк
Энэ ондоо ингэсгээд 21000 энэ тэр гээд өнгөрнө. Ирэх онд үлдсэнийг нь гэнэт өгөөд бядныгаа аймаар баяжуулах нь байна шүү. Нөхөд минь сайлаа бэлдэхээр саваа бэлдээрэй. 

No comments:

Post a Comment