зар

Friday, May 4, 2012

Ийм нэгэн ярилцлага байж байна

          Зөвхөн өөрийн онгодуудынхаа тухай олонд танигдаж номонд мөнхөрч үлдсэн, ид шидийн тухай та нарынхаа хүсэлтээр бичихээр шийдлээ.Би дархад нутгийн олон сайн онгодтой мөн тува,цаатан, сибирь онгод бууж ирдэг ч зөвхөн номонд бичигдэж бөө судлаач нарын анхаарал татсан хэдийнхээ  тухай л бичлээ

1. Хармайн аав Хаж бөөгийн хүү Гүнг зайран: Цагааннуурийн Гурван сайхан уул олон олон бөөгийн онголсон асар байдаг.Дархад олондоо гайхагдсан ах дүү Ноё,Хаж гэж хоёр сайхан зайрангууд 1680 онд амьдарч байсан.Хаж бөөгийн хүү Гүнг зайран нь миний бас нэг толгой онгод билээ.Дархадын  цагаан хуулар Надмид удган 13 насандаа шөнө адуу манаж байгаад хий юм чимээ сонсож маш их айж 3 жил эмчилгээ авалгүй хэвтэж аав нь нутгийн нэг бөөд үзүүлтэл Мэргэн дэрсэгийн онгодын хорлол болсон байна энэ нутгийн нэртэй зайран Гүнг, Тагна тувагаас олзолж авсан юм одоо хүү Балжинням зайранд бий би янзалж чадахгүй гэж хэлээд явуулжээ. Балжинням зайран ааваасаа авсан тэр онгодоороо янзалж бөө болгож дархадын алдарт удган Надмид 1945 онд 16 насандаа бөө болсон гэдэг .Дархадын 3 отгийн шүтээн болон заларсан ах дүү Ноё,Хаж бөөгийн удам угсааг залгамжлан нэр алдраа мандуулж байсан алдарт Гүнг зайран одоо Хөвсгөлийн гурван сайхан уулынхаа хормойд онгологдон заларсан юм.Гүнг зайрангийн хүү Балжинням зайран ч мөн аав ,өвөөгийнхөө адил Гурван сайхан ууландаа онгологдон мөнхөрсөн билээ.Хармайн аавийн дуудлаганд:
Цагийн сайханд цалгиж явсан бие минь
Чагьяа найман төрийг  цаашлуулж явсан бие минь
Цай махны элбэгт халгиж явсан бие минь
Цагираг цагаан хууларыг наашлуулж явсан бие минь
Сайн дураараа хүрвэл сансрын орноос
Сарны гэрэл мэт туяарч буух чадалтай би
Саар дураа хүрвэл гурван настай бууран хар тэмээн хувилгаан минь
Төгрөг шар Шишгэдийг товчлон харж суусан би
Төр шажин хоёрыг хослон харж суусан би
Ар гурван отийн эзэн нь болж явсан би
Хэсэг ногоон дархадад шүтээн болж заларсан би гэж ....дуудлагандаа хэлсэн байдаг

2. Бөөгийн номонд Улаан модны юм гэж олонтаа бичигдсэн Шаргын ээж Цэвээн удган. Энэ онгод бол миний удмын онгод бөгөөд 2 толгой онгодын минь нэг онгод юм.1850 аад оны үед амьдарч байсан Хөвсгөлийн Ринченлхүмбэ сумын Шаргийн голоор нутагтай байсан энэ буурал маань өөрийн төрсөн нутаг  болсон тэр л газартаа онгологдон үлдсэн юм. Манай Дархадын хотгорт 1500 гаруй онгодын асар байдаг бөгөөд жил бүр очиж тахиж өөрийн удмын болон буудаг онгодуудынхоо асрийг сэргээн тахидаг юм.Олон жил сэтгэцийн өвчтөй Сампил гэдэг хүн ганц охиноо ясны хүнд өвчтөй  тул нутгийн Цэвээн удганд засал хийлгэхээр очжээ,удган үзээд хусны өргөл барьж бөөлсөнд хус мод нь өөрөө хугарч үзүүр нь унасанд Цэвээн удган энэ маш хүнд өвчин байна 7 хоногийн дотор энэ нутгаас холдуул тэгвэл амьд байх юм байна гэсэнд охин дургүйцэж ухаан алдан унасанд, аавд нь охиноо аваад нутаасаа хурдан явуулахыг ятгажээ.Охин ухаан орохдоо дургүйцэж байснаа больж хурдан түргэн явахаар шийджээ учир нь охин ухаан алдаад унасан хойгуур уутанд юм шившээд баруун суганд уясан байв, тэгээд хаана хүрч амьдарна тэр л газраа очиж задлаарай гэсэн тул охин хотод ирснийхээ дараа задалж үзэхэд улаан,хөх,ногоон,цагаан,хар өнгийн даавуунууд л байсан гэнэ.Цэвээн эмээ маань нутаг усандаа нэртэй харын заслаар мэргэшсэн  хүн зоны төлөө явсан буурал байсан юм .
Шаргын улаан мод минь
Цэцгэн дэлгэрч байна уу даа
Шандас хурдан хүлгүүд минь
Хурмаст лусаар гүйж байна уу даа
Хөхрөн харагдах тайгын 

Хүрэн бор баавгайн хүлэг
Хөвчийн хөх уулсын
Хөх дэлт чононгууд минь
Хармайн аавийн хувилгаан хар тэнгэрийн
Хар гуугалтан хэрээнүүд минь
Хачир хар бүргэд минь
Хан хурмасты хар тасан хүлгүүд минь 
Хүн зоны төлөө хүүр болсон бие минь.......... гээд л  дуудлага тамлагаа хэлдэг 4 улиралд өөр өөр дуудлагатай хүчирхэг удган байсан юм даа

3.Пунцаг  зайран маань миний удмын бас нэг онгод бөгөөд дархадын нисдэг 7 бөөгийн нэг юм .Хөвсгөлийн Ринчинлхүмбээр нутагтай Хонин өндөр ууландаа онгологдон үлдсэн өвгөн буурал  минь билээ. Доргилсон 33 тэнгэрийн орноос
Доош бүрэн, доор газрынхаа найман эргийн
Өөд бүрэн сонссон
Нартын тань улаан хорхой амьтан
Наад цаадхаараа тэвчигнүүлэн хашгирлаа
Хойнын өдөр хойтын маргааш
Хойш урагшгүй энэ санасныг гүйцэлдүүл
Энэ хэлсэн хэлийг эцсийн бүлэгт гүйцэтгүүл ..... гэж дуудлагатай онгод юм .

No comments:

Post a Comment