зар

Thursday, March 7, 2013

ХАЛХ БӨӨ

Халхчуудын өвөг дээдэс нь XI-ХIIзууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаар
бүрэлдэн тогтсон.Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, туүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хурээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.

Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг хайгуул халхавч гэгдэж байснаас халх хэмээх нэрийг олсон гэдэг. Халхын язгуур эхорон нь Монгол улсын төв нутаг юм. Халхуудыг нутаг байршлаар нь боржигин халх, төв халх, илжгэн халх гэж нэрлэдэг. Халх бөө бол нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдгийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг.
Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарчээ. Халх бөөгийн талаарх ном судлагааны бүтээл тун ховор үлдэж түүгээр ч барахгүй халх удган зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй юм.
Иймээс халх бөөгийн зан үйл ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ. 

No comments:

Post a Comment