зар

Monday, March 12, 2012

Мэргэн үгс 2

Зорилгод хүрэх
Цорын ганц зам байдаг:
Эхлэх.

Танд хэрэгтэй бүхэн
Өмнө тань юмуу
Эргэн тойронд тань байхгүй байж болно,
Харин тэр бүхэн
Таны дотор бол гарцаагүй бий.


Хэрвээ бид залбирал бясалгал үйлдсэнийхээ үрээр
Ухаан бодлоо гэгээрүүлж чадах юм бол,
Ухаан маань санаанд багтамгүй гайхамшигтай чадвартай болно.

Хайр гэдэг
Өрөөлийг шүүмжлэх урлагт суралцах талаар
Огтхон ч боддоггүй тэр зүйл юм.

Хэрвээ та өөрийн амьдралдаа
Эв эеийг цогцлоож чадвал,
Энэ эв эе тань
Хамаг дэлхийд түгэн дэлгэрэх болно.

Хий хоосон худлаа ярьж сууснаас
Алдаа гаргаж байсан нь
Хамаагүй дээр.

Бусдын амьдралд гэрэл гэгээ бэлэглэж яв.
Харагтун, зүрх сэтгэлээрээ та
Хэмжээлшгүй баян болжээ.

No comments:

Post a Comment