зар

Thursday, March 8, 2012

Буриадын гарал үүсэл


Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Баегу аймгаас гаралтай Хорь буриад, Барга гэсэн 2 том угсаатан салбарлан гарсан байдаг. Барга-Буриад хэл Халх
хэлнээс 1800 жилийн тэртээ салсан гэж үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Аг Буриад, Хорь Буриад гэлцэнэ. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Хаант Орос улсын харьяанд орсон Буриад иргэд юм. Тэд Цагаан хаанд дагаар ороод зогсохгүй якут түнгүс угсаатантай хольцолдон бий болсон байна. Одоо Оросын Холбооны Улсын Буриад улсад олноор аж төрж байна.
Монгол улсын буриадууд нь хэл аялгууны хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялгуу болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгуугаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм

No comments:

Post a Comment