зар

Monday, March 19, 2012

Долоон бор оготно

       Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алгын чинээ газартай юм санж. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас орж ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулж гэнэ.
Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихаж гэнэ.
Тэд ламд очин: Ах дүү долуулаа юмсан гэхэд лам өнөр болохоо дөхжээ гэж хэлж. Алгын чинээ газартай юмсан гэхэд нь яасан их дэлхийтэй юм бэ? гэж. Атга цас орчихлоо гэхэд зуд болох шахаж дээ гэжээ. Ах дүү долуулаа арилгав гэхэд ажилч болохоо дөхөж дээ гэжээ. Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо гэхэд баяжихыг шахаж дээ гэжээ. Отгон дүүдээ хадгалуулсан юмсан гэхэд нярав болох шахаж дээ гэжээ. Отгон дүү минь идэж орхилоо гэхэд мангас болохоо шахаж дээ гэв. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа гэхэд дайн болохоо шахаж дээ гээд огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.

No comments:

Post a Comment