Бөө Мөргөлийг сэнхрүүлэн бадруулах учир
Өмнөх үг:Бөө мөргөл нь монгол түмний маш эртний бүр хүй нэгдлийн өнө удаан үеийн тэртээгээс уламжлагдаж ирсэн байгаль орчлонгийн уудам орон зайд
мөнхөд чөлөөтэй оршин буй дээдэс шүтээнтэйгээ харилцах хүмүүсийн харилцаанаас эх сурвалжтай зан үйл төдийгүй, өнөө ч бодитой байгаа хүний оюуны ил далд хүчний ажиллагааны учир холбогдолтой үйлдэл билээ .
Нийгэм, улс төрийн янз бүрийн учир шалтгаанаар хэдэн арав, зуун жилээр алсарч орхигдон, далдлагдаж, бас тасалдаж байсан монгол бөөгийн зан үйл өнгөрсөн зууны 1990-ээд оны үеэс буюу чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжих болсон энэ сэргэж эхэлсэн учиртай.
Монгол түмэнд төрийгүй гадаад улс орны хүн ардын дотор алдар нэр нь өнөө үед илт тодорхой болоод байгаа Агын бурид ясны Галзууд омгийн дааган ураатай Их заарин Чойжилын Цэрэн гуай түүний шавь бөө удгадын санааачлагаар монгол бөөгийн уламжлалт зан үйлийг зөв ёс горимоор нь сэргээн, эхэлсэн энэ үеэс нь үйл ажиллагааны нь мөн чанарыг олон түмэнд зөвөөр, үнэн мөнөөр нь ойлгуулах, бас энэ талаар буруу, ташаа, үг яриа, худал хуурмаг ойлголтууд хүмүүсийн заримд байдгаас үүдэд бөө, удгадын нэр хүнд хиртэж бохирдох, мөн бөөлид, удган
нараас чадал хүч нь төгс төгөлдөр болоогүй үедээ дутуу дулимаг зүйл аийж өөрийнгөө болон өрөөлийг хохироон, бөөгийн ёсны асар нарийн үйлдлийг сэвтээх явдал гарч болзошгүй учир түүнээс сэргийлэх зэрэг тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах, өөрийн орны хийгээд гадаадын болон олон улсын бөө судлалын байгууллагуудтай. Харилцаж бөө, хүн судлалын чиглэлээр хамтарч ажиллах зэрэг шинэлэг үйл ажиллагаа явуулах зориготой ,төрийн бус байгууллагын статустай Бөөгийн "Тэнгэрийн сүлдэр" холбоог 2003оны сүүлчээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн одоо дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй.
Бөө мөргөлийн буриад, дархад, халх урианхай, өөлд захчин, гэхчилэн олон янзын ёс дэгтэйзан үйл, үйл ажиллагаа монгол урьд хожид байсан нь өнөө үед тэр л янзаараа уламжлагдан сэргэж байна. Түүний зөвхөн нэг илэрхийлэл нь өнөө хир наяад нас сүүдэр зооглож яваа ч чадал, хүч төгөлдөр Монголын Их заарин Ч.Цэрэн, түүний шавь зөвхөн монгол орны төдийгүй ОХУ, Итали, БНХАУ-ын зэрэг олон орны иргэд, олон үндэстэн, ястны бөө, удгад 200-аад хүнийг хамарч дээрх холбоог байгуулсан явдал юм.
Монголын Улсын Их сургуулийн багш “Тэнгэрийн сүлдэр” холбооны ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, бөөгийн хэл аялгуу судлаач. Г.Гантогтохын тус холбооны анхдугаар их хуралд тавьсан “Бөө мөргөлийг сэнхрүүлэн бадруулахын учир илтгэлийг “Тэнгэрийн сүлдэр“ холбооноос бөө, удгад, бөөгийн ёс заншил сонирхогч нийт хүмүүст зориулан өөрийн сурталчилгааны эхний материал нийтэлж байна.
Доктор, профессор Г.Гантогтохын олон жил хийсэн судалгааныхаа үндсэн дээр хичээл зүтгэл гарган боловсруулж тавьсан энэ илтгэл буюу сэдвээс бөө мөргөлийн учир, зан үйл, бөө, удгадын эртнээс уламжилж ирсэн ёс зүйн олон асуудлыг хөндөж, бөөгийн ёсны үйлдэл бүр бүгд номтой, журамтай, олон нийтийн тусын тулд байдаг тухайн, хүмүүс өөрсдийн өмнөх үеийнхнийхээ сүнс, сүлдэртэй бөө нар буюу тэнгэрийн улаач нарын туслалцаатайгаар харилцаж, амьдрал жаргалынхаа зан мөрийг мэдэж заалгаж, буруу зөрүү "гишгэнсээ" засч залруулуулж ирсэн ёс, зан үйл, бөө удгадын эртнээс уламжилж ирсэн ёс зүйн олон асуудлуудыг хөндөж, бөөгийн ёсны үйлдэл бүр бүгд номтой, журамтай, олон нийтийн тусын тулд байдаг тухайн, хүмүүс өөрсдийн өмнө үеийнхийнхээ сүнс, сүлдэртэй бөө нар буюу тэнгэрийн улаач нарын туслалцаатайгаар харилцаж амьдрал жаргалынхаа зан мөрийг мэдэж заалгаж, буруу зөрүү “гишгэснээ” засч залруулуулж ирсэн ёс, зан заншлын нарийн ширийн олон зүйлийг цухас боловч тусгасныг уншигч олон олж харах болно. Үүгээрээ энэхүү сэдэв нь бөө мөргөлийн зан үйлийн талаар янз бүрийн чиглэлээр судалгаа хийж, олон ном туурвисан манай үе үеийн олон эрдэмтэн, мэргэдээс урьд өмнө гарсан бүтээлүүдийн нэг адил танин мэдэхүйн болон монгол түмний доторхи язгуурын гол шашин болох бөө мөргөлийн ёс түүнийг шашин хэмээх болсны учир холбогдлыг хүмүүс ойлгоход бас ач тусаа өгөх учиртай бөлгөө. Мөн энэ дашрамд бөөгийн олон нийтийн байгууллага болох монголын түүхнээ анх удаа байгуулагдаад тулгархан байгаа туршлага багатай Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр“ холбооны үйл ажиллагааны зорилго, ажиллах арга хэлбэрийн талаархи зарим чиглэлийг товч атугай ч тодорхой жишээгээр тоймчлон гаргаж өгсөн нь тус холбноо нь бөөгийн шашны нь байгууллага бус, харин бөө удгадаасаа бүрэлдсэн бөөгийн ёсны дэг жаяг, сургалт сурталчилгааг зөв хийж, монголын бөө мөргөлийн хүмүүс ойлгоход бас ач тус өгөх учиртай. Мөн энэ дашрамд бөөгийн олон нийтийн байгууллага болох монголын түүхээ анх удаа байгуулагдаад тулгархан байгаа туршлага багатай Бөөгийн "Тэнгэрийн Сүлдэр" Холбооны үйл ажиллагааны зорилго, ажиллах арга хэлбэрийн талаархи зарим чиглэлийг товч болов ч тодорхой жишээгээр тоймчлон гаргаж өгсөн нь тус холбоо нь бөөгийн шашных нь байгууллага бус, харин бөөудгадаасаа бүрэлдсэн ёсны дэг жаяг, сургалт сурталчилгааг зөв хийж, монгол бөө мөргөлийн хүмүүс, тэнгэр орчилонтой холбогдох учир холбогдлыг судлах, нийтэд зөв үндэслэлтэй тайлбарлах, шинжлэх ухаантай холбох, цаашид хазайж буруудахаас нь сэргийлэхэд бөө нарын өөрсдийн нь хүчийг ашиглаж, тэдний хүн ардтай харилцах ёс жудгийн асуудлыг гажуудуулахгүй, зөв зам мөрөөр нь явуулах, монгол түмний уламжлалт бурханы шашны номлол, бөөгийн ёсны нэгдмэл нэг чигтэй зан үйлд тулгуурлан бөө мөргөлийн үйл ажиллагааг бас бурханы шашинтайгаанягт уялдуулж зөв явуулах дээдсийн сургаалийг амьдрал ёсчлон биелүүлэхэд судалгаа, сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг холбооны ажилын чиг зорилтыг тодорхойлсон нь шинэ тулгар энэ байгуулагын ажлыг улсын хууль тогтоомжид нийцүүлж бас эрч хүчтэй явуулах анхных нь оролдлого болох юм.
Бөөлид удгад, хүн зон эрдэмтэн мэргэд таалан соёрхох болтугай. Урианхан - малчин Юндэнгийн Дашбал.
Бөө мөргөлийг сэнхрүүлэн бадруулахын учир
- Их зааринтан Баавай
- Эрхэм бөөлид удгад
- Их хурлын төлөөлөгч нөхөд өө?
Мөнх хөх тэнгэрийн уран хар улаач нар, угийн их гарвал, унгийн их шүтээнэ барьж, гүүр барьсан гөлмийн эзэд, Их зааринтан баавай хийгээд бөөлид удгад бариач, хэлмэрч, сүсэгтэн, судлаач эрдэмтэд та бүхний амар амгаланг эрж, тэнгэрийг залбиран, ерөөл хутаг гуйж, анхдугаар их хурлын илтгэлийг айлтган сонсгож, сонордуулан бодоргоё.
1. Бөө мөргөлийг сэнхрүүлэн бадруулахын учир
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрөв улиралтай, хуурай газрын хуурайшил бүхий байгалийн эрсдэл, ган гачиг, зуд турхан нүүрлэдэг боловч газар хөсөр нь хөрвөөж шилгээдэггүй, галт уул дэлбэрч сүйдэлдэггүй, усан хуй дэгдэггүй, агаар нь цэвэр цэнгэг.
Монголын Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр“ холбооны анхдугаар их хуралд тавьсан илтгэл
Анхилуун, хөх тэнгэр нь цэлмэг, байгаль нь онгон төрхөөрөө, ус ургамал жингдэрсэн Монгол орны хангай хээр, тал говь нутаг аж төрөн амьдран сууж ирсэн монголчуудын амин зуулга болсон амьдралын шүтээн нь буянт таван хошуу мал юм. Мал дагасан хүн ам тосдодог. Хэдий эрт цагаас аваад өнөөдөр хүртэл монгол үндэстэн малаа маллаж, байгаль дэлхийнхээ шинийг хүртэж, амаа тосдож, амьжиргаагаа залгуулж шүтээнээ дээдэлж ирсэн түүхтэй. Энэ дэлхийн улс үндэстэн ав адилхан амин зуулгыг эрхэмлэн шүтдэг. Гэвч шүтээн болсон амин зуулга нь харилцан адилгүй зарим нь далай шүтэж загас шүүрдэж амьдрах ба зарим нь газар шүтэж тариа тарих, зарим нь тэжээлийг шүтэж мал адгуус тэжээх хийгээд бэлчээрийг шүтэн маллаж өсгөх тэргүүтэн амин зуулыг шүтээн ангид байдаг. Соргог бэлээрийг шүтэж мал маллаж амин зуулгаа тэтгэнэ гэдэг газар дайдын эзэд савдаг, хад бүхний хаад, бут бүрийн бурхад, орон дэлхийн эзэд, овоо уулыг сахиус, онгод буумлууд хийгээд цалиг шүтээнийг тахиж, хишиг буян хурайлж тогтоох ба ус лусын эздийг тайж тахих, тэнгэр сахиус нарыг хүндэтгэн залбирч тайлга оруулан тэнгэр хангайн аяг аашийг аргадан, тэнгэр газар усны эв эеийг зохицуулан уйгагүй чармайн хөдөлмөрлөх малч ажиллагаа юм. Хөх тэнгэр, хөвчин дэлхий, онгон сахиусны хишиг буяныг бид огторгуй хурсан үүл, орчилонд буусан хур, дэлхийд ургасан шим, дэлэнд хурсан сүсгээр хүртэж, идээ цагаагаа базааж бэлтгэн боловсруулж хангай дэлхийн эзэддээ, хан хурамст тэнгэртээ дээжийг нь өргөн мөргөж ирсэн өнө эртний уламжлал өнөө хүртэл үргэлжилж өрнөн бадарсаар хойч үедээ номоор нь уламжлах ариун үйлс бидий үүрэг болоод, Их зааринтан баавай үүсгэлийг гаргаж, биеийн чилүүрийг умартан чармайж, олон шавь нарынхаа чанар шатрыг удирдан, хан цагаан гарвал угыг нь бариулж, түмний тусийн тусын тулд, олны хэрэг зоригийг бүтээж увидас хайрлан оршоосоор, тив дэлийд алдаршиж, өнөөдөр Их хурлаа зохион байгуулж хэтийн зорилтоо тунхаглан байгаад тэнгэр шүтлэгтний түмэн магнай гийж байна.
Бөө мөргөл өнө эртий түүхтэй хүн төрөлхтөний язгуурын шашин мөргөл мөн бөгөөд өнөөөдөр хүртэл тив дэлхийн улс бүхэнд хүчирхэг бадрангуй хөгжилтэй хийгээд хөгжингүй ба бага буурай аль ч оронд байсаар хөгжсөөр, оршсоор байна. Хэт хожмоо боловч мөхөж доройхгүй нь лавтай. Товчилж хэлбэл хүн төрөлхтөн үүссэн цагаас аваад амин бишрэн хүртэх ухамсар бүрэлдсэн үеэс эхлээд хүмүүн төрөлхтөн оршин байгаа цагт бөөгийн мөргөл тахилга амин зуулгын шүтээнээ орхиж гээхгүй нь лавтай тул бөө мөргөл мөнхөх учиргүй юм. Өөрийн язгуур уламжлалаа хадгалж, төрүүлж бойжуулсан төрөл бүрийн олон шашныхаа тэтгэлэг дэмжлэг, хайр ивээл халамж, сургаал номлол ухагдахнуур улам баяжиж дэлгэрэн хөгжих ба шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтуудаар учир утга нь тайлгадаж, хүн төрөлхтний сайн сайхны үйлсэд үйлчилэх нь гарцаагүй болно .
Монголын Бөө мөргөл үгүйсгэлийн үгүйсэл хэмээх диалектикийн хуулиар бурханы шашин хийгээд бусад шашны урсгалуудтай зөрчилдөн тэмцэлдэж онол суртлаараа харшилдаж байсан түүх, гашуун сургамжууд буй боловч язгуур харшилдан дарж даргадаж байсангүй хамт оршин оршсоор хэн хэнээсээ ихийг суралцаж, харилцан хүндэтгэлцэж зэрэгцэн оршсоор ирснийг монголын түүх гэрчилдэг. Хүнлэг ардчилсан нийгэм тогтож байгаа өнөөдөр ч гэсэн шашин бүхний дунд хүдэт байраа эзлэн, сүсэгтэн олныхоо хүсэл эгээрлийг хангасаар хөгждөг жамаараа хөгжсөөр л байна. “Үггүй хүн байдаггүй, онгингүй сүх байдаггүй” болохоор хэн хүн боловч уг унги гарвал төрвөлөө хүдэтгэн буурал түүхээ дээдэлдэг. Угаа бартж залаална гэдэг утгагүй уймар мунхаг явдал биш харин хэн хүнд байх ёстой удам судрын бат хэлхээс, хариуцах эзэн нь болж удмын сангийнхаа оюуны хөрөнгийг эзэмшигч нь бөгөөд буурлын буяныг арвижуулагч хийгээд бүхний бүтээгч төгс буянтан бол бөө удган бариач хэлмэрч нар юм. Тийм ч учраас хэзээ түүхэнд хүн бүрт хүдлэгдсээр ирсэн уламжлалтай .хүндлэгдэх учир нь зөвхөн амин зуулгыг шүтэж, хар биеэрээ махран зүтгэж байгаа биш, уг гарвалаа тийн мэдлээрээ таньж, дээд тэнгэр, дэвжид лус, дэлхий ертөнц, доод замбуулингийн хий биетэн хийсгэлэн дүртэнтэй холбоо барьж хэлхээ тогтоож. Угийн их шүтээнээ утгачлан барьдаг учраас тэр буюу угийн их гарвал угийн их шүтээнүүд нь онгод цалиг болон оршиж орчиж орж гарч, дэгдэж дамжиж байдаг гэнэ. Бөө хүний шүтээд бол онгод цалиг байдаг. Хад бүрийн хаад, бут бүрийн бурхад, даваа бүрийн эзэд, аян замын гүйдэл аль бүхнийг тоочилвч баршгүй, тооловч гүйцэшгүй, хэний хэнтэг, юуны юунтэг юу болж биелж биежих, ав жив, албин жилбэн болохыг эгэл бид хэлж ч мэдэхгүй хар үзэхгүй харин онгонтой бөө нарын онгод нь үзэгдэж тахилд нь тайтгарч, тайлганд нь номхорч, ээл ивээлээ хүртээж байдаг номтой юмсанжээ. Газар газрын бөө нарын гарвал уг нь ондоо, сахиус савдаг, эзэн ноёд нь өөр, ёс өнөг нь ангид байдаг учраас Бөө бөөгийн бөөлөх ондоо бөжин туулайн шогших ондоо гэлцдэг .
Монгол орны уул ус гол, гольдрол, эрэг, тохой, ам хушуу болдог, тогод бүхэн нэртэй устай учиртай домогтой байдаг нь нутаг нутгийн бөө удган, сүсэгтэн олны бишрэл хүндэтгэл залбирлын ач юм. Хүн бүхэн унасан газар угаасан ус өссөн төрсөн нутаг идээшиж дассан өлгий нутгийн эзэд сахиус нарт итгэлээ явуулж, сэтгэлдээ сүсэглэж, бөө удгадаараа уг унгиа хүдлүүлж явбал нутаг нугын сахиус баясаж, нутгийн өлзий буян ивээж тэтгэдэг гэж монгол хүн бүхэн итгэдэг нутаг нутгийн бөө удгад уул нутаг орныхоо нявдаг шивдэг, эзэд онгодын үе улиран шүтэж тахиж ирсэн учраас байгаль дэлхийн онгон төрхийг хадгалахад тэдний нөлөөлсөн үлэмжийн их ач буяныг бид дурдахгүй байхын аргагүй . Нутаг нугын эзэд савдгийг бөө удгадаас өөр утгалж мэддэг хэн байх юм бэ? Тэр бүгдийг аргадаж аяглаж ээл заяаг нь ивэлгэж байдаг хэн бэ гэвэл бөөудган. Ийм учраас Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдал үндэсний тусгаар тогтнол бөө удгадын оруулсан хувь нэмэр үлэмж билээ. Монгол лам нар овоо уул усыг тахиж тайж уншлага урилга үйлддэг боловч номын хүч, тарнийн хүч хүчит их сахиус савдгуудаар айлган ширвээдүлдэг учир эрт цагийн мэргэд лам нар бөө удгадтайгаа хамжин амсаж хэрэг үйлс бүтээдгийг шар хар найран зохилдох гэдэг.
Хар шар найран зохилдож эхэлсэн нь хос ёсны сургуулис үүдэлтэй бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд энэрэл нигүүслийг үүсгэх бодь сэтгэлийг барих бурханы сургааль байгаль орчноо хайрлах эх үрсийн элбэрэл болсон ан амьтан араатан гөрөөс, жигүүртэн шувууд, хүний удам, ураг элгэнээ хайрлах хайр энэрлийг халуун сэтгэл хар шар хүёуланд нь нийтлэг учраас ёс, ёсоороо найран зохилдож түүний үр дүнд баруун зүгийн цагаан тэнгэрийг шүтгэч бөө нар мааь шарынн бөө болж хувьсан өөрчлөгдөж хөгжижээ. Монголын бөө мөргөлийн онцлог нь зөвхөн уг барьж ,нутаг нугын нявдаг шивдаг шүтээд зогсохгүй хөх тэнэгрийг шүтэж, хүн төрөлхтөний хэрэг зоригийг бүтээж байдаг. Бүхнийг бүтээж үүсгэсэн их эзэн бол Мөнх хөх тэнгэрийн тааллаар хамаг бүхэн цогцлон бүтэж, эвдэрч байдаг гэнэ. Мөнх хөх тэнгэрийн хүчээр ерөн есөн тэнгэр нар чуулж дээр тэнгэрийн. Хаан орны эзлүүрийг. Эзэгнэн, барууны тавин таван тэнгэр, зүүн дөчин дөрөв тэнгэр нар өөр өөрийн хайр өмөглөлдөө тэнгэрт хальсан сүнс сүлдийг хураан захирч өмөглөлөө хамгаалан тэмцэлдэх ба талцаж ирээд хавархаж идэрхэлцэж хатгалцаж тэмцэлддэг хэмээн урт хөлгөн туульст өгүүлсэн байдаг. Хөлгөн туульс бол тэнгэр шүтлэгтэй монгол бөөгийн "Хөлгөн судрууд“ нь бөгөөд жишээлбэл:далай хаан Парчин хуурчийг залж туульс хайлууан зугаацаж суусан биш дээд тэнгэрийн адистэдтэй хөлгөн судраа хайлуулж, угийн их гарвал унгийн их шүтээн тэнгэртээ залбирал үйлдэн төр түмнээ төвшин амгалангаар яаж засаглах вэ гэж бодож суусан нь лавтай. "Чингис хааны узуур дээр тэнгэрээс заяат төрсөн бөрт чоно" гэж Монголын нууц товчоо эхэлдэг. "Монголын нууц товоо" хэмээх монголын түүхийн тулгар бичиг бол зүйл бүхэндээ бөө мөргөлийн утгаухагдахуун агуулсан түүхэн сурвалж юм. Монголын нууц товчоо бол тэнгэрийн элч болсон Чингис их хаан үүх, түүх, уг гарвал, удам судраас аваад өсөн бойжсон хийгээд хан их төрийг төвшитгөсөн ба дөрвөн өнгө, таван харь улсыг эрхэндээ захирч тэнгэрийн орны эзлүүрийг тив дэлхийн тогтоосон түүхэн гавьяаг тэмдэглэсэн хөлгөн их түүх билээ. Суут богд их эзэн Чингис хөх мөнх тэнгэрийг шүтдэг тэнгэр шүтлэгтэн байжээ. Тэр цагийн бөө мөргөл бол тэнгэрийн шашин байжээ. Тэнгэрийн шашны тэр их өв уламжлал өнөөдрийн бөө удгадын тамалга, зан үйл заншил хэвшилд хагалагдаж үлдсэн нь үлэмж байгааг судлаачид бичиж тэмдэглэсээр байна.Өнөөдрийн Монголчууд бид өвөг дээдсийнхээ үүх түүхийг ярих дуртай. Чингис богдоороо бахархаж сайрхах дуртай. Хүн бүхэн бараг л Хиад боржигон овогтон болох дуртай мөртлөө чингис богдынхоо шүтээнийг хайхардаггүй. Бөө мөргөлөө ойшоодоггүй хүмүүс олон бий. Зовоод ирэхээрээ бөөгөө, зүдрээд ирэхээрээ саднаа санаж бодох боловч санриулж мартагчид олон бий. Залаалж уг барьсан залуу бөө, удгадаа шоглож шоол, өөчилж муучилдаг хүмүүс ч бий. Бөө хүн гэхээр халаг хуухай хараал ширээл тавьдаг, хажуу хавиргаа иддэг, хөнөөлтэй, харшлалтай хүмүүс гэж айж шиврээддэг ч олон бий. Ядахын цагт ямар ч яадаг юм гэсэн хүмүүс ч байдаг. Бөө мөргөл балрын суртал, музейн үзмэр гэж үздэг ч хүн бий гэх мэт олны аясыг харвал бэрхшээр саад нь нэн бэрх өнөөдрийн өнгөн дээр ийм байгаа боловч унгин дээрээ очих юмбол хүн бүхний сэтгэл зүрхэнд тэнгэр сахиус эргэлдэж байгаа нь лавтай. Тийм болохоор тэнгэрийг шүтэж залбирдаг бөө удгадад бишрэхгүйгээр, чингис их богдынхоо шүтээнийг хүдэтгэхгүйгээр монгол төрийн мандал бардал гэхэд учир дутагдалтай. Ингэж хэлсэнээрээ бөө мөргөлийг төрийн шашин болгоё гэж тунаглаж байгаа юм биш зохих байранд нь хүндэтгэлж үзье. Их заарин баавай энэ их санаачлагаар их хурлаа хуралдаж байгааг дэмжье гэж сэнхрүүлэн бадруулж олныг уриалж байгаа юм.
Бөө мөрөгл гээч номгүй гэгч нь билээ. Ерөөсөө ном гэж мэддэггүй цээжилсэн хэдэн юмаа наана цаана нь оруулж байгаад онгод хэллээ” гэж худлаа нээрээ юм өөрөө л нэмж зохиож хэлээд байдаг. Харин эрдэмтэд судлаач нар залхуугүй түүнийг нь бичиж хэвлүүлж ном болгодог гэж ойлгож явдаг хүмүүс байдаг. Бөөд ном байдаггүй гэвэл тэрүүн шиг худлаа үг байхгүй. Бөө нар худал хуудуу юм зохиож хэлээл, хүн амьтныг хуурч мэхэлж худлаа мунхруулж байдаг гэвэл тэрүүн шиг хуудуу юм бүр ч байхгүй. Цөм номтой учиртай утгхтай. Ном гэдэг үг монгол хэлэнд ямар ямар утгатай байна вэ гэвэл.
1. Тэнгэр бурханаас бошиглож зарлигласан тогтсон тааллыг ном гэдэг. Хөх мөнх тэнгэрийн тааллаар тэнгэр газар, лус харанхуйн орон хамаг бүх юмс, үзэгдэл, хамаг амьтан хөх мөнх тэнгэрийн шүтэн оршин, орчиж амьдардаг номтой. Хөх мөнх тэнгэр хмаг бүхнийг бошиглож зарлиасан тогтсон тааллын номыг зохиож, хамаг бүхнийг туурвин бүтээжээ. Тэнгэргэдэг нь эрт дээр цаг эргэж хөрвөж ирсэн орчлон хорвоогийн түмэн олон зайд элин халин одсон эгэл буман биесийн сүнс сүлдэр мөнх орших уудамдэлгэр хягааргүй тэнүүн, нүдэнд үл үзэгдэх, чихэнд үл сонсогдох , хамар ам бие вишайд үл мэдрэгдэх зөвхөн сэтгэл оюунаар харж үзэх, гэхдээ бөө тэнгэр сүлдэтний сэтгэл оюунаар харьцах бүхэл бүтэн нэгэн их ертөнц билээ. Манай оришн буй тив замбуулинтай нягт сүлэлдэн залгаа орших хүний хойд сүнс, сүлэр хязгааргүй орших орон зай билээ. Ингэхлээр тэнгэр хэмээх агуу их тэр уудам орон зай нь хүний үхэшгүй мөнх сүр хүчний охь, манлай, оюун чадлын ширгэшгүй их гүн далай, бат хүчит, бардам, чадалтны өлгий их гэр бүлгээ. Тиймээс номын хураар бялхсан асар их сүр хүч мөн юм. Бөө мөргөл хөх мөнхтэнгэрийн номыг сонсож, тунхагладаг. Тэнгэрийн номыг тэрслэгчдийг тэнгэр нар гэсгээж тамд унагадаг.
Үүнд: Гал там, мөсөн төм, шороон там, давирхай там, шоргоолжин там, мэс там, бөөсөн там гэх мэт,
Тэнгэрийн орныг үлгэрлэж хаан төрийн тогтоонбарьж, хаан харц нар хайр энэрлийн сэтгэлээр харилцах ёсыг тэнгэрийн номоор зарлигасан байдаг.
Тэр их ном бол хөлгөн их туульсууд юм.
2. Үйл үрийн шалтгаанаар нөхцөлдөж шүтэж барилдс ан далын уялдаа холбоог ном гэж нэрлэнэ. Огторгуйд хурсан үүл, орчилонд буусан хур, дэлхийд хурсан шим, дэлэнд хурсан сүү, исгэсэн хөрөнгө, нэрсэн нэрмэл бол дээдийн номоор бүтсэн тэнгэрийн хишиг билээ. Түүнийг бөө удгад тамалга, урилга, зориг, айлтгал, забирал, өчиг, ерөөл магтаалаараа ном болгон өгүүлдэг . Ард олон үүнээс үлгэрлэн авч .хөгжүүлэн аман зохиол болгон дэлгэрүүлдэг, ардын дуу болгон арвижуулдаг.
3. Байгаль ертөнцийн жам ёс, зүй тогтлыг ном гэдэг. Бөө мөргөл чухам энэ номыг шүтэж Агаар дээгүүр таван хар хэрээ туршуултангууд, газар дооггуур долоон бодон гахай чагнуултангууд гэж томьёолон дурддаг. Амьтан оргойндоо дүрсийг нь хайчилж нааж, зүүдэг хэрээ шаазгай хэл “Гахай багийн ном” гэж өч төчнөөн зөв совингийн чанартай номууд монгол бичгээр тод үсгээр байдаг. Орчин үеийн шинжлэх ухаанд шувууны хэлийг судалдаг тусгай шинжилгээсудалгааны газрууд компьютер, техинкээр солонгон задлаг, дуу долгионы багажар задлан шинжилж судалдаг. байгаль ертөнцийн шүтэлцээ жам ёсны номыг эрдэмтэнд хийгээд бөө удгад найран зохилдож судалбал мөн их нээлт гарах боломжтой.
4. Бурхан тэнгэрийн бошиг зарлиг хийгээд гэрээ бодрол бясалгал, сургааль ба ертөнцийн жам ёс, байгалийн хууль зүйг тэмдэглэж томьёолон уламжилсан буюу хүний оюунаар туурвин бүтээсэн ба зохиож бичээд, хэвлэж барласан, хуулж бичсэн бүтээл туурвил, судар ном, ном зохиол, бичиг ном мэтийг ном гэдэг. Ийм ном бөөд байгаа юу гэвэл байхаар барах уу даа. Далай мэт арвин сантай. Уул усны сан тахилгын судрууд, тэнгэрийн хэлээр бичсэн судрууд, өчил, өчиг, зориг, хонжин дэвтрүүд, ганзагын мяглаалга, бууры сан нум сумны ерөөл магтаа, мялаалга, худаг булаг, шандын сан тахилга, зан үйл, Чингисийн сан, их өчигтөрийн долоон эрдэнийн тахил тавиг, идээ шүүсний зориг, Тахил тайлгын судрууд, долоон өвгөн судар, газрын шинжийн судрууд, таван хошуу малын цацал мялаалгын судрууд их хөлгөн туульсын бичмэл эхүүд уул усны магтаалууд хурим тойн хэлмэрүүд, хар домын судрууд, зүүн тайлах ном, малын өвчин засах ном,морины шинжийн судар мэрэг төлөг төөрөг тавих номууд, хэрээ шаазгай хэл, зөн совин шинжих судрууд,хөх хуцын дом, хатгах төөнөх тэргүүтэн судар модны шаштир, хариулгын ном, хур бороо гуйх ерөөл, бөө бумбын судрууд, хас хуурцаг, хар хэл амны хариулгын судрууд гээд нэрлээд байвал гүйцэгдэхгүй, за тэгээд миний ном судар аль хэлээд барах вэ. Товчилбол далай мэт:
5. Хүний нийгмийн харилцаанд тогтож хэвшээд уламжилж ирсэн хэв ёсыг ном гэдэг. Хүүхэд хадамд мордох номтой. Найж багшдаа мөргөн сүсэглэж явах номтой, ном журамтай хүн гэх мэт. Хүүхнээ буриад монгол ёсоороо хадамд мордуулдаг ёстой номтой юм. Төрхмийн нь сахиус шүтээн баясаг. Охинны минь унасан газар угаасан эзэд баясаг. Ах дүү амраг нутаг усныхаа настан буурлаас ерөөл сургаалийг нь аваад мордог. Дүрс билчлэг хийж хадгалья түүхэнд дурсамжтай гэж бодоод асууж ярилцья гэхэдхэнээс асуух вэ? Хэн хэлж зааж өгөх ёстой вэ. Гэвэл хэлсэн хэргийг хэлэлцэж , зориулсан зоригийг зохиох ёстой хүмүүс бол бөө удгад мөн. Ягаад бөө гэж бөөгөөс өөр мэддэг хүн байгаа биздээ гэвэл байгаа л даа байхдаа нутги йн эзэд, нугын ноёд уул усныхаа савдгийг танихгүй хүнтэй ярилцахад хоосон ёс болоод хоцорно. Бөө удгад болохоор ёс номыг нь хос төгөлдөр мэдэх учиртай тул хадаг тавиулж сахиус шүтээнийг нь баясгаад, нэр жил мэнгийг нь хэлүүлж тэнгэр сахиусанд даатгаад сүйг нь тавиулж, инжийг нь дагуулж эдийн засгийн баталгаатай болгож байгаад баснаныг нь зайлгаж, ах дүү амраг садан настан бурлын ерөөл сургаалийг оршоогоод, басганы их найр хийж ууцын дууг уянга хос төгөлдөр дуулж сонсгоод басганы наадам хийлгэж нутаг нугын нь хадын хаад бутын бурхдыг баясгаад мандах нарнаар булаацалдуулж байж мордуулбал учир төгөлдөр, утга төгс ном ёсоороо болох юм. Монголын уламжлалт ёс заншил гэвэл мөнх тэнгэрийн ёс, бөөгийн ном юм. Ялангуяа залаасан бөө нар энэн номдоо суралцах хэрэгтэй .
6. Тогтоосон хууль дүрэм, дэг журмыг ном гэдэг. Хүрээ хийдийн ном номд орж номхрох гэх мэтэд ном гэж ярилцана. Бөө удагад тэнгэрээс тогтоосон хууль дүрэм, төрийн хууль, сахил ном бас бий. Түүнийг андгай тангараг, шахан гэж нэрлэдэг. Бясалгал ном, увидас, чанар шатраа гүйцээнийн тулд ном ёсоор суралцдаг. Бөө удгад хэдийгээр эхнэр, нөхөртэй, ердийн амьдралтай, жирийн ажилтайгаа хослуулан бөөлж удгалдаг болов эгэл хүмүүстэй ижилгүй, хориг цээр сахилга бат, журмыг сахидаг. Үүнд: Биеэ бузартуулахгүй цэвэр ариун сахих архи тамхи элдэв гаж донд автахгүй байх, ад анахай, албин тийрэнгийн хорлолд автахгүй байх, хүний ёс суртахууныг гаждуулахгүй, мөнгө төгрөг эд юманд хурьцахгүй, бусдын зовлонгоор даажигнахгүй, хүнийг хорлох сэтгэл үүсгэнхгүй, төр түмний тусын тулд биеэ зорилуж, онгод сахиусандаа биеэ тушаасан, онгодын урилганд очдог, угталанд гүйдэг уран хар улаач, түргэн хар толмаач байх номтой юм. Их заарин баавай өөрийн биеэр энэ номоо туулж өдий олон шавь нараа боловсруулж Баян-уул Хархираа хэмээх газарт төвлөрүүлэн сургалт явуулж, бөөгийн дэг журам номыг таниулж байна. Бид хуран чуулж бөөгийн холбооны дүрэм журам хэлэлцуж байгаа маань ёс номдоо чухал цагаа олсон асуудал мөн. Одоо цагийн бөө удгад цагаа дагаад хөгжих ёстой .холбоо нийгэмлэг байгуулж хүчээ нэгтгэж, ном журмаа хэлэлцэж төр түмэндээ үйлчлэх ёстой. Бөө болж залаалсан бол чанар шатраа ахиулахын зэрэгцээ Монгол ёс заншил нутаг орныхоо уламжлалт заншилд суралцаж, бөө мөргөлийн ном зохиол, судалгаа шинжилгээний ном, судар шаштирт нэвтрэх ба орчин үеийн компьютер техник гадаад хэлэнд сургалцаж, аж төрөх ёсны монгол хэв хэвшлийг тогтоон барьж бурхан шашны сургааль номлолыг хүндэтгэн номтой буянтай. Хишигтэй ерөөлтэй, намбатай сайхан бөө удгад болж, угаа барьж улсаа хөгжүүлэхийн ерөөл өргөе.
7. Сургаал чиглэл, сургуулийн дэг баримлалыг ном гэдэг. Жишээ нь: сэтгэл төдийн ном, Винайн ном, марксийн ном, Ардын намын ном гэх мэт. Ийм ном бөөд байгаа юу гэвэл байгаа. Цагааны бөө, харын бөө шарын бөө бумба гүртэн, чойжин, лайчин гэх мэт олон чиглэл урсгал номтой. Их заарин баавайн сургууль дэг өөрөө биеэ даасан, уламжлал шинэчлэл хосолсон сайхан ном байгаа юм Заарин баавай өөрийн ном сургуулиар өдий олон шавь нарыг төрүүлж, Хоорондоо эвтэйуетэй, номтой журамтай, хатгалцахгүй. Хавиралцахгүй, дуугарах дуу нэгтэй дугтрах хүч нэгтэй яваарай, нэгэн багшаас амалсан номын садангууд билээ та нар гэж сургадаг. Ингэж сургахаас аргагүй. Бөө бөөгийн бөөлөх ондоо. Бөөгийн уг гарвал, сахиус тэнгэр, савдаг лус нь ондоо онгод, тэнгэр нь ондоо, онол чойр нь ондоо байдаг учраас нэг багшийн үавь нар боловч ном нь ондоо байх номтой юм. Миний ном ондоо гэж мугуйдлаж зүтгээд биеэ дөвийгөөд бусдаа хаагаад, хавархаж хатгалцаад, индэрхэж идэлцээд байх тийм хатуу номын чанартай учраас номын язгуур харшилдуулдаггүй. Заарин баавайнхаа зөөлөн номын чанарыг агуулж эе эвээ хичээгээд хэн нэгнээ харанхуйдах газарт нь харгуй татан бууж, хавчилаантай газарт нь хацардалан бууж хяслантай цагт нь хамгаалж өмөглөн тосч, найж багшийн шүтээнээр найз барилдаж холын харгуй алсын замд анд барилдаж хань барилцаж хандах зүгээ нэгэн чигт зүглүүбэл нэгийгээ давхарлаж, нигэнээ зузаатгаж, хүчээ нэгтгэж, хүрээгээ тэлэх учиртай юм. Чухам энэ холбооны ажил үүнд чиглэх нь гарцаагүй.
8. Ариун ёс суртахууны хэм хэмжээг ном гэдэг. Их ном эрдэмтэй хэрнээ ном жудаггүй хүн байдаг. Тэгвэл бөө удгадын ном нь ариун ёс суртахууны хэм хэмжээг ном болгон дагаыг шаарддаг билээ. Онгод Тэнгэртэй, ёс ёнзогтой бөө, удган, бариач хэлмэрч байж эгэл хүний мөрддөг энгийн ёс суртахууны хэм хэмнэлийг зөрчвөл номгүй бөө гээд тэнгэр нь хаяж, хийсэн хэрэг нь бүтэхгүйзорьсон зориг нь биелэхгүй хүндээ барж нэрээ хөөддөг учир залуу бөө удгад бодож явахад илүүдэхгүй. Ариун ёс суртахууны хэм хэмнэлд харшлах зүйл гэвэл бусдад атаархаж жөтөөрхөх, биеэ сайрхаж агсрах, ширүүн үгээр бусдыг басамжлах, хов зөөж хутгах, хүнийг дайрч дайрч давшлах, дээдсийн зусардаж дордсыг дарлах, худал хуурмаг үгээр итгүүлэх эд юманд шунах авч завшихыг бодох, ашиг хонжоо хайх завхай зайдан явах, архи дарсанд орох биеэ нь орхих бусдыг дарамтлах, олны зөвшиснийг эвдэх тэргүүнтэн олон гэх бийг чингис богдын “Оюун түлхүүр” сургаальд нэг бүрчилэн заасан ба зөв. Ариун явдалтны ном нь хиргүй тунгалаг цэвэр цэмбэгэр нэгэн зүйл, төр түмий тусыг боддог нэгэн зүйл хайр энэрэл халуун сэтгэл нэгэн зүйл, багшийг шүтэг нэгэн зүйл элдэв хорлолоос сэргэмжилдэг нэгэн зүйл, алгачилдаггүй нэгэн зүйл эдгээр болой.
Харын бөө хартай бөө гэхэд бас л энэ номыг сахидаг номтой .хартай бөө гэхлээр хар хорын сэтгэл агуулж хүнийг хөнөөх гэж бодож явдаг буву бусдыг бүрэлгэх гэж хараал хаяж, жатга хийж, холблгл хонигнуур гүйлгэдэг хав хар хэл амтай, хэлний үзүүр нь хав хар, хагархай цоорхой тагнайтай, харласан дотортой элэггүй, энэрэлгүй хүн гэж ойлгож болохгүй . хар зүгийн буву зүүн хойт зүгийн тэнгэр сахиусыг шүтээн болгон зүхэл тайлга тавьж, зан үйл үйлддэн, малын зүрх зүлдээр тахил өргөдөг хатуу хариулга, амь насны андалдаан хийж золиг зүхэл тэнгэрийн оронд залж тонилгодог тйим ажил мэргэжилтэй ариун явдалтны номтой ёстой ёсботой, намбатай түшигтэй. Хүн хэмээн үзвээс зохилтой. Гэхдээ хүн хүн адилгүй хүлэг бүхэн жороогүй хартай бөө, харын бөө гэж алдаршаад түүндээ эрэмшиж аагархаад амьтан хүнийг айлгаж сүрдүүлдэг. Авилгал авч хэрэг хийдэг Хэрэг хийхдээ хийрхэж дөвчигнөж хараал ширээл урсгаж, ална булна гэж аашилдаг, архи ууж агсан согтуу тавьдаг бөө байхыг үгүйсгэх. Олны ам ортой. Тэгвэл тэр номгүй бөө гэхээс яах вэ? гэх хийвэл цааз бэрх хилэнц хийвэл там бэрхээ. Хашигрч цовхчиж, харайж дүүлж, хийрхэж дөвчигнөж, аашилж аягладаг нь бөө удган хүний ёс номлол тийм агсан бөлгөө. Тэр бүгдээс жигшиж зэвүүрхэж намба начиргүй гэж бодох нь бас буруу. Эрт цагийн уламжлалтай их шүтээн эхийн умай, эцгийн мөнгөн багана эрхтнийг нэрлэн шүлэглэж урилга тамалга дуудлага дууддаг бөө нар ч байдаг. Ийм бөөг ёс суртахууны жудаггүй бөө гэж үзэх үндэсгүй. Шоолох тохуурхах учиргүй. Эрт цагийн шүтээн эхийн умай ч тэр эрийн бэлгийн чулуугаар бүтээж шүтдэг үрийн хутаг заяа гуйдаг бөө мөргөлийн бишрэл шүтлэг уламжилжээ. Хөдөс оёх санааных хүүтэй болох заяаных гэдэг. Голомтын хүүтэй болохсонгэж зовж яваа зовлонт эмгэтэй чулуун шүтээнийг зорьж очоод мордож мөргөл байхад нь инээдтэй юм ичгэвтэр юм гэж шоолж байвал хүний зовлон ойлгодоггүй олиггүй хүн гэхээс биш боловсон соёлтой хүн гэж хэн ч хэлэхгүй. Эхийн ариун умай эцгийн мөнгөн баганаа шүтнэ гэдэг ариун ёс суртахууны эрхэм дээд чанар мөн. Эхийн ариун алтан умайг бузартуулахгүй, үр ураг хөндөхгүй, хиртээхгүй эрхэмлэнэ гэдэг их соёл, их энэрэл, их хайр хүндэтгэл юм. Ариун ёс суртахуунны энэ асуудал өнөөдөр дэлхий дахиныг түгшүүрийн харанга дэлдүүлж байна. Манай орон гэхэд дэмий суухаар тэмээ хариул шиг бэлгэвч сурталчлаад байж л байна билиг оюунд нь алтан умай шүтээн ёс суртахууныг суулгахгшйгээр бэлгэвчээр аргацаагаад болох юм бишээ. Улс түмэндээ, зон олондоо, үр удамдаа бөө удгадын бүтээж өгч чадах их тус бол умайн шүтээнийг ухуулж нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад хүчин хавсарч, хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн суртлыг сэнхрүүлэн бадруулах явдал мөн. Үүнд: Залуу бөө удгад нөхөн үржихүйн хичээл дамжаанд сууж, орчин үеийн шинжлэх ухааны боловсролоор оюунаа хурцлаж, онгод тэнгэр, уг унгитайгаа барилдуулан байж, улажлал шинэчлэл хосолсон, мөрөгл бишрэл шинжлэх ухааны шим цогцолсон учир зүйн нарийн ширийн утгатай ухуулга сэнхрүүлгийн суртлыг орчин үеийн аргаар явуулбал хүний оюунд нөлөөлөх хүч нь, их далайц нь өргөн, үг нь үнэн байх болно Гадаадын хөгжилтэй орнуудын дэмжлэг тэтгэлэгтэйгээр монгол орны хэмжээнд энэ өргөн дэлгэрч байгаа. Ном зохиол сэтгүүл, сурах бичиг, хэвлэгдэж байгаа. Харамсалтай нь монгол уламжлалаа огтоос сайн мэдэхгүй, гадаадын ном сэтгүүлд гарсан зүйлийг мохоо болхи үг хэллэгээр монголчлох гэж чадан ядан орчуулсан болдог, тэр нь бас молхи толхи үгтэйгээс гадна монгол хүнийг басамжилж байгаа юм шиг зааж зааварласан янзтай байдаг. Гэхэдээ тэдгээрээс мэдэж авбал зохистой мэдээлэл сурталчилгаа, танин мэдэхүйн мэдлэг, боломжийн мэргэн аргуудыг тусгасан байдгийг бас санаж, сайныг нь аван ашиглаж, монгол сайхан уламжлал, өвөг дээдсийнхээ мэдлэг овунаар сэлбэж, монгол сэтгэлгээгээр найруулж, монгол ёс заншилын хэм хэмжээн зохицуулан, үг хэллэгийг нь цэцэн мэргэн болгоод хүмүүст хүргэвэл тун их тустай хэрэг болно. Монголын үр сад маш олон болох шаардлагатай. Энэ бол монгол улс үндэстний эрх ашиг ийм байгаа юм.
9. Эмх цэгц дэс дараалалтай ёсчилсон гүйцэтгэлийг ном гэдэг. Ном ёсоор болжээ, Номын дагуу гүйцээжээ. Юмыг номоор нь хийж бай гэх мэтээр ярилцдаг. Энэ ном бөөд байна уу байна. Байх байхдаа бүр хатуу байдаг юм билээ.
1990оны хавар ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс Цолоо гуай бид хоёр Ч.Цэрэн баавай зорьж, чанар шатраа хийж буй дүрс бичлэгийн зураг авав аа. Чанар дэрвэлгэ, эцэг эх мод, үүр мод хүрж, алтан мөнгөн дугуй, хошуут майхай, дагтай бардааг зул тахил, зурам тасан, бид бүгдээрээ л бэлтгэж гарав. Анх удаагаа л гэрийнхээ дэргэд дэрвэлэг хэтгэж, чөлөөтэй сайхан ергөж байгаа болохоор нэгэн бодлын сэтгэлд түгшүүргүй, Баавай хүржийнхөө өмнө арын гурван ноёдоо урьж бөөлж байна. Би хажууд нь микрофон барьчихсан дуугийн нь бичиж додигор зогслоо. Тэгэж байтал гэнэтхэн баавай маань ухаан алдаж, миний хөлийн гануу дээгүүр тэгнээд унаад өглөө. Бид сандраад хэцийг нь балбаж түүрээлэг түүрээгээд байдаг. Миний мэдэх юм тэр цагт байхгүй. Айж байгаа гэдэг жигтэйхэн. Одоо яадаг вм болоо гэсэн ,ашгүй сэргэлээ .Нүдээ эргэлдүүлж ирээд эргэн тойрноо харснаа “Алба гээш л тээ намай, зулаа бадраагагүй байна л та юү хэжэ байгааб та” гэхэд нь нээрээ модны өвөрт барьсан зулаа бадраалгүй самгардсан байжээ. ”Ямар тахилыг нь буруу өрсөн юм бол доо” гэдэг үгийн учрыг тэгж мэдэж авсан юм. Энэ бол эмх цэгц дараалалтай ёсчлон гүйцэтгэх ёстой ном юм даа. Тахил тайлга бэлтгэх, чанар шатар төхөөрөх, үүр мушгих гэх мэт бөөгйин зан үйл үйлдэхэд зориулсан тахил номыг нэг бүрчлэн дэс дараалалтай бичиж хэвлүүлэх ажил байна. Мартаж самгардах ба дэс дарааг нь алдуулах, эмх цэгцийг нь эвдэх буюу хожим хойно датуу зэмдэг болгох,маргаж мэтгэлцэж арцалдах тэргүүнтэн элдэв бус гарч онгодын догшруулж болзошгүй юм. Бөө удгад сүсэгтэн нар минь үүнийг сайтар мэдэж байгтун
10. Барим бичиг тушаал, шийдвэр, өргөмжлөл, гэрчилгээ зэргийг ном гэдэг. Ном нь хаа байна. Номоо үзүүл гэх мэтээр ярилцдаг. Эрт цагийн бөө нар ч гэсэн зэрэг дэв мяндаг хэргэмийг баталгаажуулсан номтой байжээ. Энэ холбооноос эрхлэн явуулах ажлын нэгэн хэсэг нь ном буву баталгаа батламж, Заарин баавайн гарын үсэгтэй гэрчилгээ байх юм. Бөөгийн сургалт сургууль явуулж байгаа болохоор гэрчилгээ, сертификат, дидлом байх нь зүйн хэрэг. Бөөгийн сургалт, суруулийн агуулгыг баяжуулж, орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны ололт амжилтыг тусган боловсрол гэгээрлийн системд тусгай статустайгаар нэгдэн шат дараалсан сургалт зохион байгуулах шаардлага гарч байна. Бөөгийн боловсрол сургалт сургууль хуучин гэрийн сургуулийн уламжлалтай байсан бол орчин үетэй уялдаад танхимын сургууль, бөөгийн номд зайлшгүй байх ёстой орчин үеийн бөөгийн мэдвэл зохих уг барих чанар шатар, бөө судлал, монгол ёс заншил компьютер, англи хэл, шашин судлал, нөхөн үржихүй, билиг зүй гэсэн хичээл байвал зохистой мэт.
Ямар нэгэн зүйлийг ашиглах хэрэглэх тухай заавар зөвлөмжийг ном гэдэг.
Цагаан бөө нар эрт цагт голдуу эмч, галч бариач, илээч домч, аргачин болдог байжээ.
Ургамал амьтан, эрдэнэс, эрдэс чулуу, шороо, шим уснаас төрөл бүрийн найрлагатай эмийн бодис найруулж өвчин анагаадаг хүнийг ЭМЧ,
- Галын тарни эзэмшсэн бөгөөд улайдсан төмөр ширээдсээр өвчнийг төөнөх ба шархыг хайря эдгээх өвс ургамал түлж төөнө тавих хурамч эсгий хөлстэй хөрзөнтэй тохон унгатгаж утах тэргүүтнээр өвчин эмгэг засдаг хүнийг ГАЛЧ,
- Яс мах хугарсан гэмтсэн, үе гишүү булгарсан мултарсныг барьж оруулдаг нуруу хүзүү гилжийсэн ба үе мөч гажсаныг барьж засдаг, тархи толгой хөдөлсөн, мах булчин зангирсан, шөрмөс агшиж сунасан хээл ураг хөдөлснийг эвт нь оруулдаг хүнийг БАРИАЧ,
- Судасны хана хатуурсан ба судлын гүйцэл хоригдсон хийгээд хөшиж хөндүүрлэж зовиурласан салхи савир хавчуулдсан, агсагдаж шартаж зовсон, хий бадгана хөөрсөн, хуян шар ус хуралдсан, хөдөлгөөн дутаж оршсон гэх мэтийг ил базаж, илааршуулдаг хүнийг ИЛЭЭЧ
- Домын дамжаа барьсан буюу ямар нэгэн өвчнийг хар домын аргаар домнож эмчилдэг хүнийг ДОМЧ
- Элдэв төрлийн арга чарга, тарни урилга, сүр хүч, дуу бүжиг, илбэ шид үзүүлж байгаа өвчин эдгээдэг хүнийг АРГАЧИН
- Бурхан тэнгэрийн дэглэсэн бүжиг цам найруулсан хөгжим хөгжидөд, дуу дуулж, найрал дуу, гоцлол дуу,урилга, тамлага дуудлага дуудан цамнаж бүжиглээд сэтгэл мэдрэлийн төрөл бүрийн өвчнийг анагаадаг хүнийг АНДАЙЧИН,
- Хомхой долоосон, өвдөг хатиг гарсан, буглаж хавагнасан, яр түүхий шавсан зэргийг тарни шившлэг шившиж, үлээж, нулимж эдгээдэг хүнийг ШИВШЛЭГЧИН гэх мэт Монгол Эмнэлгийн язгуур үндэс нь бөө удгадад байдаг байх байхдаа тусгай мэргэшсэн, дадлагажин мэргэшсэн айл бүхэн эмнэлэг, авгай бүхэн эмч байдаг гэмээр цаг саяхан болтол байсан. Одоо ч зарим газарт байгаа. Монгол эмнэлэг гэхээр бид өнөөдөр төвд, хятад дорнын эмнэлгийг монгол гэж ойлгодог. Гэтэл чухамдаа цагааны уг барьсан бөө удгадаас угшилтаймонгол аргаар эмнэж домнодог байвал монгол эмнэлэг гэх учиртай. Монгол эмнэлгээ ардын эмнэлэг, хар бор арга гэж муучилсаар, шоовдорлосоор байгаа маань үнэндээ учир зүйд таарахгүй юмаа. Цагааны уг барьсан бөө, бариач, илээч домч, аргачин, галч, андайчин, шившлэгчин бүхэн жоррны номтой, оношлогооны номтой, хэрэглэх ашиглах заавар, зөвлөлж өвчтөнд өгдөг, тэр ном журамаар нь ёсчлон үйлдэж сүжиглэвэл эдгэрдэг номтой ажээ.
11. Ямар нэгэн бараа таваар, эд юмын нэр хаягийг ном гэж бас нэрлэдэг. Бөө удгад гэдэг сүм хийдэд юм уу сурууль соёлын газар тусгайлан ямбалж суудагүй. Улс нийгмийн төсөвт хөрөнгөөр цалинждагүй. Өргөл барьц, тахил хурааж баяждаггүй. Тахил тайлга хэрэг зоригтоо зориулдаг улс учраас өөрсдөө малаа өсгөж үйлдвэрлэл явуулж, амьжиргаагаа тэтгэж, ур дарханаа үйлдэж, арь нэхий үс ноос идээ цагаагаа боловсруулдаг үйлдвэрлэгчид юмаа. Биеийн нийгэмд амьдралын баталгаатай, амин зуулгатай улс. Бөө удгад үйл хөдөлмөр эрхэлдэг учир бүтээгдэхүүний хэлбэр хийц ур, ухаан, загвар зохиомж, найрлага жор, технологи боловсруулах арга ажиллагаа, уран нарийн хийц зэргээрээ ялгарч товойж байдаг. Тэр бөөгийн цутгасан цас хонх дуу сайтай, тэр удганы бүтээсэн амьтан загвар зохиомж сайтай. Долгор удганы нэрмэл хатуу, Доллжин удганы хатгамал уран, Балбар заарингийн хийц бөх, Балдан бөөгийн элдүүр нь нуугиж байдаг гэх мэтээр ялгарч танигдаж нутаг нугадаа алдаршиж байдаг номтой. Энэ бол бүтээгдэхүүнд шингэсэн хөдөлмөр, ур ухаан, авьяас билгийн нь патент юм. Зах зээлийн харилцаа монгол оронд хөгжиж байгаа өнө үед бөө удгад, эмч бариач, илээч домч, аргачин, галч, андайчин, дархан, туульч, ерөөлч, магтаалч нарын бүтээл туурвил, хүч хөдөлмөр, ур ухаан улам шалгарч, нийгийн материал баягийн хийгээд оюун санааны үйлдвэрлэл хөгжиж, улс орны маань нэр сүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, гадаадын жуулчид төлөөлөгчид ирэхэд нүдийг хужирлаж сонорыг нь мялааж алжаалыг нь тайлах давтагдашгүй бүтээл дэлгэж байх учиртай байна. Давтагдашгүй тэр бүтээлийнхээ нэр хаягийг дэлхийд алдаршуулж, нэгэн насны хэргээ бүтээхэд байг гэх газаргүй болжээ. Энэ бөөгийн бас нэг ном нь юм.
12. Амьдралаас тасархай онол, үзэл суртал, хууль дүрмийг ном гэдэг. Жишээ нь: Номоор болдог юм гэж хаана байсан юм. Ном нэг өөр, амьдрал нэг өөр. Ном үзээд мэргэн болохгүй, толь толь үзээд хэл сурахгүй. Ном гэдэг.
Нэг янзаараа үеийн үед цаг цагт үйлчлэхгүй .хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг учраас номд заасан үг үсэг хуучирч амьдралын хэвшлээс халагддаг. Номд ингэж заасан байна, ингэх ёстой гээд байвал цаг үе нь нэгэнт өөрчлөгдсөн нөхцөл байдал нь хувирсан болохоор таарахгүй хоосон номчирхол болдог. Жишээ нь дааган чанар хийхэд хорь буриадын бөө удгад есөн ес наян нэгэн дэрвэлэг зоож бөөлдөг номтой. Гэтэл заарин баавай тэнгэрийн ноёдтой хэлэлцээд, ой мод сүйтгэж байна, байгаль дэлхийн онгон төрхийг алдуулж байна гээд мөчрөөр төлөөлүүлж чанар үйлдэх болсон нь цаг үеэ тусгасан зөв шидвэр, бөөгийн зан үйлийн хөгжил хувьсгал хэмээх талархал үзэх учиртай. Тэгвэл та одоо хорь буриадын бөөгийн ёс номыг эвдэж нүглийн нүдийг гурилаар хуурч байна гэж номчрхвол хоосон цэцэрхэл болж хоцорно. Эрт дээр цагт Өгөөдэй хаан алтан улсын газар лусын эздийг хэлэгнүүлэж лусын хорлолоор өвдхөд тулуй ахынхаа өмнөөс амь насны золиоонд гардаг тухай. Монголын нууц товчоонд тэмдгэлсэн байдгийг хэн бүхэн мэдэнэ. Тэр цагийн бөө заарингууд тийм их чадалтай, эрдэмтэй номтой байжээ. Өгөөдэй хаан лусад хорлуулж тэнгэр болоод, тулуй хаан бөөд зүрүүлж тэнгэр бол яанаа. Амь насны андлаанаар өгөөдэй хаан амийг авсаран л байгаа юм даа. Тэхэдээ энэ тэр цагын номоор хүны золиоонд хүныг өргөдөг тийм номтой байжээ. Гэтэл өнөөдөрийн бөө удгад амь насны андалдаан хийж аюулт өвчнөөс авардаг эрдэмийг боловсруулаж ,балингаар зольж, гаргадаг номтой, тэр ном нь бас нь бас л цаг цагт боловсроч байдаг гэнэ. Аливаа ном, зан үйл, ёс заншил цаг цагтаа үйлчилдэг боловч уламжлал шинэчлэлийн холбоотой. Дан уламжлалыг баримталбал үхширмэл болж гай төвөг удна. Дан шинэчлэлийн баривал худал хуурмгай, зохиомл, насгүй юм болно. Уламжлал шинэчлэл холиж баривал холиоон бантан болоод хүний сүжиг буурна. Үлгэрлэвэл, археологийн олдврыг шинжлиж, ном үзэж байгаад арван дөрөв дүгээр зууны бөөгийн өмсгөл бүгдийг нь өмсөж, агсаж бөөлнө гэвэл бүтэхгүй. Бүр больё гээд өөрөө өмсгөл зохигоод бөөлнө гэвэл онгодод ч хүлээж авахгүй, олон түмэн ойшоохгүй.
13. Tэгвэл одоо яах вэ гэдэг асуудал гардаг. Цаг цагаараа байдаг цахилдаг хөхөөрөө байдаг гэсэн нэг. Үг цаг цагийн бөө нар ёс өнгө өөр, цаг цаг цагтаа зохилдож байжээ гэсэн санаа. Тэгвэл цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэсэн бас нэг үг уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулна гэсэн санаа юм уламжлал шинэчлэл хоёрыг хослууна гэдэг хольж хутгана гэсэн үг биш. Бөө мөргөлийн уламжилж цаг цагт хөгжиж ирсэн хэв заншил, ном ёсыг сайтар хадгалж,шинэ цагийн ёсонд нийцүүлэн уян хатан,уран шаламгай, ухаалаг дэлгэрэнгүй, эрчимтэй зоримог ухаан бүхий язгуурыг харшилдуулалгүй сэргээн хөгжүүлж, улс орныхоо хөгжил бадрал, мандал хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Монгол хэлнээ ном гэдэг үг арван гурван утгатай бөгөөд бөөгийн ном энэ арван гурван утганд яв цав нийцэж байгаа болохоор бөө мөргөл номгүй гэж хэлэх ямар ч үндэсгүй хэрэг .харамсалтай нь монгол улс монгол бичгээ халаад орос үсгээр чадан ядан амаа дагаж арагцаан бичих болсон маань хамаг юмны хаалт хашилт болж , бөө мөргөл, номгүй гэж хэлэх үндэс нь болжээ. Номгүй бөөтэй монголын их эзэнт улс яаж 100 гаруй жил ертөнцийг эзэгнэсэн байх билээ. Дөрвөн өнгө таван хар улс номгүй бөөтэй улсад гэхэд төдий олон жил ноёрхуулж байх билээ. Тэгэхлээр бөөд ном байдггүй гэдэг оргүй үгээ. Орчин үеийн бөө удгад номоо боловсруулж мандуулах цаг нэгэнтээ болжээ. Нутаг нутгатаа, гэр гэртээ угаа барьж ухнатаад, улсын албанд зүтэгдэггүй учир явдал хэлэлцдэггүй, Монгол бичгээ мэддэггүй, бөөгийн номоо үздэггүй, бие биенээ таньдаггүй, боловсрол соёлоо дээшлүүлдэггүй бүдүүлэг гэгчийн бөө удгад болбол тэнгэр таалахгүй, түмэн олон хүндлэхгүй, тэрүүхэн тэндээ тулгаа тойрч дэвхцээд хоцрох тул төр түмний өмнө хариулцлага ихтэй болох нь ээ. Та минь.
Зарин баавай шавь нар заалтгүй их номтой. Үгүй янсандаа үндэсний бичгээ мэддэг гэж хэлүүлж байвал хичнээн сайхан билээ. Заарин багшийн заасан заавар, анаачилсан санаачлага, зорьсон зам нь хичнээн алсыг харсан, онгол төрийхөө мандал бадралын төлөө ямар агуу ихийг агуулж, хайрт шавь нараа хөгжүүлэхийн тул хичнээн ихийг бодож бясалгаж, оловсруулсныг бид өнөөдөр их хурлаараа хэлэлцэж байгаа маань яасан их тааламжтай вэ? гээн ойлголцож, учраа мэдэлцэж, санаагаа нэгтгэж, зорилгоо хамтатгавал болохгүй ба бүтэхгүй зүйл огт үгүй билээ.
2. Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоог байгуулсан үндэслэл
Монголын Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо нь Монголын их зааринтан Ч.Цэрэн баавайн санаачилгаар гарын шавь нарынх нь байгуулсан монгол бөөгийн уламжлал, эрх ашиг эв нэгдлийг хамгаалах монгол улсын төрийн бус иргэний байгууллага юм. Энэ байгууллагыг байгуулах болсон үндсэн шалтгаан нь юу вэ гэвэл.
1. Монгол оронд хүнлэг ардчилсан нийгмийн тогтолцоо хэлбэрэлтгүй тогтож ирсэнтэй уялдаад угаа барьж залаалсан бөө удгадын жилээс жилд эрчимтэй. Өсөж өнөөдрийн байдлаар 180гарч чанар шатрыг чанаржуулах асуудал тулгарч ирсэн учраас хэрхэн яаж бүтээвэл зохихыг хэлэлцэх хэрэг зайлшгүй гарч ирлээ.
2.Угаа барьсан бөө удгадад зөвхөн уг бариулах увдис хайрлаад зогсохгүй цаашид боловсруулан хөгжих хийгээд шаталсан сургалтын системийг боловсруулах явдал эрхэм зорилт болж байна.
3. Уг барсан бөө удгадын эрх ашиш, алдар хүнд нийгмийн дотор эзлэх байр суурийг тодорхойлх ба нэр хүндээ сахих нийгмийн баталгаа нь байгаа боловч холбооны байгууллагын дүрэм журмаар төгөлдөржүүлж эрх ашгийг нь илэрхийлэх байгууллага эрхэм болж ирэв .
4. Бөө удгад угаа барих ёс хуучин тогтолцооны үед төрийн зүгээс хаалттай. Байсан тул эрлэгнэхэл нь бага нийтийн жишгээр болж байсан өнөөдөр хүнлэг ардчилсан нийгмийн тогтолцоонд угаа барих нь чөлөөтэй, төрийн үгээс хашлагагүй болоод ирмэц онгодын эрлэг нэхэл их болж бөө залаалуулах зан үйл замбараагүй болох төлөвтэй .тул холбоог байгуулж дүрэм журам,тогтоох шаардлага гарч ирэв .
5. Залаасан энэ олон бөө удгадын яаж залах ба хэрхэн хамтран ажиллах хүчээ яаж нэгтгэх , төр түмнийхээ үйлст яаж хүчээ өргөхийг хэлэлцэн тохирох ба зангидан удирдах асуудал зайлшгүй гарч ирэв .
6. Бяруу болоогүй байж бухын баадлаар баав гэгчээр ганц хоёр чанар дүүргээд өөрийгөө бөө хэмээн өргөмжилж хүний хэрэг үйлсийг бүтээнэ гэж аашлан аяглаж бусдад ч тэр өөрөө ч тэр тотгор удаж байгаа. Бөөнцрүүд олширч буй өнөө үед чанар шатар гүйцээсэн дэг ёсыг тогтооход холбоо чухал үүрэгтэй. Байна.
7. Залаалсан бөө удгадын унаган чанарыг удирдаж угийн харгуй мөшгүүлж ,дааган чанарыг удирдаж далдын харгуйг мөшгүүлнэ гэдэг угтаа учиртай. Начиртай, тангарагтай, шахамтай, сахил номтой байдаг. Тэр бүхнийг хэлэлцэж чуулж тогтоож өгөхгүйгээр зөнд нь орхиж болохгүй тул холбоо байгуулаад ёс номоо чуулган хуралдаж хэлэлцэж байх учиртай юм.
8. Бөөгийн холбооны үйл ажиллагаа зөвхөн бөө нартаа чиглэсэн биш төр түмний үйлсийг бүтээхийн төлөө зориг,тахил тайлга, залбирал үйлдэхэд хүчийг нь нэгтгэн зохион байгуулахад чиглэх юм.
9. Төр түмний тусыг бүтээхийн төлөө тэнгэрт залбирдаг жалгын нэгээр аруу таруу тархсан бөө, удгадын хүчийг зангидаж, зоригийг илтгэж, эрх ашгийг нь хамгаалсан энэ байгууллагууд лугаа харилцан нэвтэрч хамтран ажиллаж, хүнлэг ардчилсан нийгмийнхээ эрхэм зорилтуудыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж хүчин хавсран нийт түмэн нийгэм олондоо мөнх тэнгэрийн бошиг зарлигийг хэлбэрэлүүтгүй хүргэхийн төлөө хичээн зүтгэх итгэл бишрэлийн ариун холбоо юм.
Монголын бөөгийн “Тэнгэрийн сүлдэр ” холбоо нь төрийн бус байгууллага мөний тул төр түмний тусыг эрхэмд өргөж итгэл бишрэл нэгдсэн чин сүнжигтний буянт номын чуулганд итгэнэ. Цогт итгэл дээд номын сахиусанд мөргөнө. Дээр тэнгэр хийгээд дэвжид лус найман аймаг, этүгэн эхийн шүтээнд залбирна. Чингис богдын их сахиус шүтээн хийгээд төрийн сүлдэндээ сүслэн залбирч, хөх тэнгэр ,хөвчин дэлхий онгон сахиусандаа төр түмний төлөө хийсэн хэргийг хэлэлцүүлж зорьсон зоригийг нь залгуулна. Монголын Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны үүсгэл санаачлагыг гаргаж, үүсгэн байгуулсан тэнгэрийн өргөмжит Их зааринтан Цэрэн баавайн зарлиглаж номлосон сургааль номлол хийгээд бошиг зарлигийг хэлбэрэлтгүй сүслэн дагаж, сүжиглэн мөрийн хөтөлбөрөө болгоод орой дээрээ наминчлан өргөж, ерөөл хутгийг нь адислуулан авч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлнэ.
3. Холбооны гүйцэтгэх ажлын чиг зорилт
1. Холбооны харьцах хүрээ, хамрах хүрээ хариуцах хүрээ, хязгаарыг тогтоож дүрэм журам уламжлалт монгол бөөгийн дэгээр сургах сурталчлах ажлыг зохион байгуулах.
7. Орон нутгаасаа монгол бичгийн багшийг урин залж цалинжуулаад, залуу бөө удгадаа монгол бичигт тайлж, монгол бичгээр байгаа сан тахилга, зориг шүүс, сүлд тахилгын өдий төдий ном зохиолтой танилцуулах сургалт явуулах
8. Анд мордох анчны ганзгыг мялаах ба хошоонгин тахих, гал тахих хишиг даллага авах, хүүхдийн тоонот тайх, мал сэтгэрлэх ,хүүхдийн үс авах, хурим тойг удирдаж зохион байгуулах, шинэ гэрийн мялаалга хийж, заяач тахих, гүүний үрс гаргах, таван хошуу малын цацал мялаалга үйлдэх, эцэг мал тавих зан үйл худаг ус тахих, уул овоо,тахих, булга шанд тахих, багш шавь барилдах зан үйл, байгууллагын тамга тэмдэг хүндтгэх. Зан үйл, тамга битүүмжлэх зан үйл, цэрэгт, мордуулах зан үйл, ёсохор наадам, ниргэлэг наадам аймдуусай. Наадам зохион байгуулж дэглэх, эсгий хийх зан үйл, шувууны задын зан үйл, цаг улирлын тахилга тайлга, морины цол дуудах, бөхийн цол дуудах, нум сумны магтаал дуудах, үүнд маш олон хувилбараар нь тогтоох гэх мэт зан үйлд бөө удгадаа сургалцуулж ёсчлон үйлдэх дэгийг боловсруулан нэг нэгээр нь дагнан мэргэшүүлэх
9. Монгол эмнэлэг байгуулаж, эмч домч, бариач, илээч нараа төвлөрүүлэн хүчийг нь хамтатгаж ажиллуулах
10. Баавай шавь нар нутаг бүрхэн байгаатай уялдаад уул нутгийнхаа туульч ерөөлч, магтаалч,ардын авьяастнуудыг зохион байгуулж багшдаа өлмий бат оршихын мандал өргөж, дуу хуурын ая эгшигтэй. Дүрэс бичлэг илгээж байх тогтоох.
11. Гадаад дотоодын бөө судлаач эрдэмтэдтэй нягт холбоо тогтоож ,бөө судлалын ном зохиол , мэдээ , мэдээлэл солилцон судалгаа шинжилгээний ажилд хэрэглэгдэхүүн хангах талаар хамтран ажиллах
12. Монгол хүний нөхөн үржихүйн асуудлыг дээд хэмжээд өргөмжилж , тухайн асуудлыг эрхэлсэн байгуулагатай хамтран ажиллах
13. Бөө мөргөлийн номын чанар нь урд нас, удам судар уг унгиа шүтдэг биширдэг уламжилдаг, энэ насаа эрхэмлэж биедээ итгэдэг, өөрөө өөрийгөө нээж олох гэж чармайдаг биеэ боловсруулах ид хав, эрч хүчийг сахиус тэнгэрээс гуйж, энэ насны баяр баясалан, тайван, баясал цэнгэлд тэмүүлдэг нэг үгээр хэлбэл ёстой төртэй номтой, буянтай, наргиантай наадамтай, халгиж, цалгиж хайлж уйлж, инээж баясаж, хайрлаж дурлаж аварч ачилж ,өгөөтэй, хариутай бариутайгаар олдохуйяа бэрх энэ насыг үр дүнтэйгээр эдэлж үр удмаа үлдээгээд, насыг насалж, ёсыг ёсолж төрийг төрлөж нас бараад хөх мөнх тэнгэрийн оронд халх хойт насны буян хураахын тулд үйлдэл бүхэндээ сэтгэлээ тавихыг номлодог билээ. Иймээс учраас шиннээр залаалж байгаа бөө удгадаа холбооны зүгээс хөхүүлэн баясгаж шинэ цагийн ёс нийцсэн хэв хэвшилийг хөгжүүлэхийг, дэмжинэ.
Эрхэм хүндэт заарин баавай, бөө удгад барич хэлмэрч баавайн олон шавь нар эрдэмт мэргэд ээ? Мөнх хөх тэнгэрийн ивээл хүн бүхэнд хүртэж, хотол баясгалангийн цог бадрах болтугай.
Бөө мөргөлийг сэнхрүүлэн бадруулах учир Монголын Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр ”холбооны анхдугаар их хуралд тавьсан илтгэл
Бөө судаач, доктор профессор Г.Гантогтох
Хянасан А.Аюуш
No comments:
Post a Comment