зар

Showing posts with label Буриад. Show all posts
Showing posts with label Буриад. Show all posts

Friday, September 6, 2013

"БУРИАД" Р.ЧОЙНОМ


Хээрийн гєрєєс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгvй мєрєє vлдээсэн
Аяа миний буриад.

Буриад ястан




  Буриад ястан. Монгол бичгээр: Buriyad.PNG Монгол угсаатны эртний нэгэн аймаг, өнөөгийн Монгол үндэстний нэгэн ястан, язгуурын Монгол хэлт зон олон. Өнөө үд Буриад ястан нь 3 улсад тархан сууж байнаг. ОХУ, Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад 10,000 орчим Буриад ястан бий. Буриадуудын уугуул нутагт өдгөө ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсыг байгуулжээ.

Thursday, March 21, 2013

Буриад Хувцас

         Буриад эмэгтэй дээлийн үүсэл гарлын тухай ахмадын аман сурвалжаас мөшгөн үзвэл сонин домогтой юм. Нэгэн эмгэн өвгөн хоёр охиноо гэрлүүлэхдээ маш сайхан дээл хувцас зэхэж өгөхөөр ярилцжээ. Иймд эмэгтэйчүүдийгээ айлд бэр болгох ёс заншил тогтоовол ямар байх бол гэж эмгэн бодож сууснаа, ямар ёслол гүйцэтгэх вэ? гэж өвгөнөөсөө лавлаж асуухад өвгөн: Эрчүүдийг харь айлд хүргэн болгоход нум саадгийг гэр орноос нь агсаж ёс төгөлдөр тэмдэглэхийн нэгэн адил эмэгтэйчүүдийг айлын бэр болгоход хийх ёслол бүр ч онцгой байх учиртай.

Thursday, March 8, 2012

Буриад хувцас

Буриад эмэгтэй дээлийн үүсэл гарлын тухай ахмадын аман сурвалжаас мөшгөн үзвэл сонин домогтой юм. Нэгэн эмгэн өвгөн хоёр охиноо гэрлүүлэхдээ маш сайхан дээл хувцас зэхэж өгөхөөр ярилцжээ. Иймд эмэ

Буриадын шашин шүтлэг

Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.

Буриадын түүх

Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлхэ мөрний сав, Саян уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Хорь Түмэд, Буриад, Булагчин, Хэрэмчин мэтын ястад ой тайгаар ан гөрөө хийж аж төрж байв.

Буриадын гарал үүсэл


Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Баегу аймгаас гаралтай Хорь буриад, Барга гэсэн 2 том угсаатан салбарлан гарсан байдаг. Барга-Буриад хэл Халх