Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.
1741 онд Буддын шашин Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд Буриадын анхны Буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын Буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед Нэгдсэн Монгол үзэл санаа хүчтэй дэлгэрч байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриад хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монгол байсныг Буриад болгон өөрчилсөн гэдэг.
No comments:
Post a Comment