шажигнуулан алхах юмсан гэж мөрөөддөггүй гэж үү. Мөнгөгүй нь хөрөнгөтэй болох, хөрөнгөтэй нь эрүүл болох, эрүүл нь найз нөхөдтэй болох гэх мэтчилэн хүрч болох, эсвээс үл хүрэх мөрөөдөлд тэмүүлэн амьдрах авай. Энэ ч бүтэхгүй дээ хэмээн пессимист зан гаргаж байснаас энэ найдвартай бүтнэ хэмээн оптимист зантай амьдрах нь зүйн ёс билээ. Мөрөөдөл зорилгыг тодорхойлдог гэдэг.
Жон Рокфеллер залуудаа зуун мянган доллартай болж зуу хүртэл наслах юмсан гэх мөрөөдлөө найздаа ярьж инээлгэж байсан түүхтэй. Тэр 97 насыг зооглож хорвоог орхихдоо 1.4 тэрбум ам.долларын (одоогийн ханшаар 192 тэрбум) хөрөнгө хуримтлуулсан юм. Бараг л мөрөөдөлдөө хүрэх шахаж шүү. Иймд том мөрөөдөж байя. Ямар мөнгө төлөх биш.
Д.БАТ-ЭРДЭНЭ
No comments:
Post a Comment