Мөнх тэнгэр эцэг тандаа
Мөргөн сөхөрч андгайлъя
Тоостын хорвоод таны үгийг
Тогтоож сайн дамжуулъя
Мөнх тэнгэр эцэг тандаа
Мөргөн сөхөрч андгайлъя
Тоостын хорвоод таны үгийг
Тогтоож сайн дамжуулъя
Төө биеэ түмэндээ зориулъя
Төрсөн биеэ олондоо зориулъя
Зовлонтын жолоог залъя
Золгүйтны гайг зайлуулъя
Нүдгүй лустай нүүрэлдэж учиръя
Нүгэл буяныг салгаж өгье
Хэлгүй лустай хэлэлцэж мэдье
Хэлсэн ярьсныг бүтээж өгье
Хөх тэнгэртэй хөөрөлдөж ярилцъя
Хөөрхий хүмүүсийг даатгаж өгье
Үггүй лустай үгсэн ярилцъя
Үнэн худлыг ялгаж өгье
Олзонд ихээр шунахгүй
Олонд тусыг хүргэе
Барцад гайгаас айхгүй
Балбаж тонилгож өгье
Өө байвал өөлж өгье
Өвчин байвал зайлуулж өгье
Сайхан биенд чинь санаа нэмье
Саруул ухаанд нь хийморь нэмье
Одыг чинь дааж нас нэмье
Олзыг чинь дуудаж хишиг нэмье
Аав ээжээ ачилж халамжилна
Ах дүүсээ асарч хамгаална
Төрийн сүлдээ дээдлэн шүтнэ
Түмэн олноо хайрлан хүндэтгэнэ
Унаган байгалиа дээдэлж сахина
Уул усаа хүндлэн хайрлана
Дээдсийн сүнсийг дуудаж ярилцана
Дэлхий ээжийг эхчилж шүтнэ
Тэнгэрийн зарлигаар буулт хийнэ
Тэрсүү үйлийг дарж өгнө
Халуун биеийг сэвтээсэн
Хар архинаас хол явна
Нандин биеийг хордуулсан
Нанчид сархадаас хол явна
Аавын угийг сэргээж авна
Ачлал тусыг олонд хүргэнэ
Бөөгийн удмыг сэргээж явна
Бүхий л хүмүүст тус хүргэнэ
Үнэн үгийг хэлж бөөлнө
Үйлийн үрийг хөллүүлж бөөлнө
Олонд тусыг хүргэнэ бид
Онцгой үйлийг бүтээнэ би
Тал дүнгэрээ дэлдэн андгайлъя
Тангараг тэнгэрээ дуудан андгайлъя
Аавын захиасыг хэлж андгайлъя
Ачлал тусыг хүргэж андгайлъя
No comments:
Post a Comment