зар

Thursday, March 15, 2012

Хараа муудах





Нүд бол хүний мэдрэхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн бөгөөд харах эрхтэнийхээ тусламжтайгаар хүний танин мэдэх үйл ажиллагааны 90% хүртэлх нь явагддаг
.

Мэдээлэл технологийн өндөр хөгжлийн өнөө үед нүдний ойр харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэсч хүүхэд залуучуудад элбэг тохиолдох боллоо.

Үйл ажиллагааны хямралд нүдээ оруулахгүйн тулд харааны эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахихаас л эхэлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

1. Ойр харааны ажлын үед нүдэндээ дарамт учруулахгүйгээр зөв сууж дадах хэрэгтэй. Үүнд: толгой, нуруу цэх, цээж тэнэгэр, хөл улаараа бүрэн гишгэсэн, уншиж бичиж байгаа нь нүднээс 20-40 см-н зайтай, 2 гараа ширээн дээр тавьж суух нь зөв суулт юм. Ихэнх тохиолдолд сургууль гэртээ буруу сууж хичээллэж ажилласнаас биеийн галбирт өөрчлөлт орж нуруу мурийж бөгтийх явдал ч гардаг.

2. Хэвтэж уншиж, үзэх нь нүдний цусан хангамжийг муутган гэрлийн тусгал буруу байдгаас нүдний булчин цуцаж хараанд муугаар нөлөөлдөг байна.

3. Нүдийг ядраадаг харш нөлөөний нэг бол амралт дэглэмгүй телевизийн нэвтрүүлэг үзэх явдал мөн.

3 хүртэлх насны хүүхдэд ядраах нөлөөтэй учраас телевизор үзүүлэх нь хортой. Бага насны хүүхэд өдөрт 1-1.5 цагийн л нэвтрүүлэг үзэх харааны чадвартай. Ямар ч насны хүн дэлгэц удаан ширтэхэд нүд сульдаж байгаа нь мэдрэгддэгийг хүүхдүүд бага ухаардаг.

4. Орчин үед дэлгэцтэй ажилладаг хэрэглээ харааны ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа нь тодорхой. Харааг алсын зайнд шилжүүлэх дасгал хийхээс эхлэн нүдээ амраах боломжуудыг сайн анхаарах шаардлага улам л өндөр тавигдлаа гэсэн үг юм.

No comments:

Post a Comment