зар

Monday, March 12, 2012

Блог хэрэгтэй юу..?

       Та энэ тал даар юу гэж бодож байна. Ихэнх хүмүүс блогийг хүмүүсийн зугаа болон чөлөөт цагийн нэгэн хэлбэр гэж ойлгож буй байж магад. Гэхдээ энэ мэдээж байх асуудал блогийн хөгжлийн түүхийг харахад ч гэсэн ихэнхдээ зөвхөн өөрийн бодол, чөлөөт цаг, бусадтай санал сэтгэгдэл солилцох хэлбэрээр ашигладаг байсан бол яваандаа хүнд хэрэгтэй хэрэгцээтэй, өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах гэсэн хүсэлтэй болж энэ нь тэрхүү блогийг уншиж байгаа хүнд мэдлэг сургамж олгодог болсон. Харин одоогийн байдлаар блог нь дээрх





зарчмуудаа хадгалан илүү их цар хүрээг хамран бизнес болон үйлчлүүлэгчдийг гайхалтай татдаг нэгэн хүчирхэг, маркетингийн хэлбэр болтлоо хөгжиж ээ. 
Та бодож магадгүй. Манай веб сайтруу хүмүүс зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ харах гэж ордог гэх мэтээр. Мэдээж та өөрийн эрхэлж байгаа бизнестээ сайн туршлагатай, бусдаас илүү зүйлүүдийг мэддэг эсвэл маш сайн зөвлөгөөнүүдийг өгч чаддаг бол зайлшгүйблог бичих хэрэгтэй. Блог бичиж эхэлснээр танд дараах давуу талууд үүснэ.
.
  1. Бизнесийн хувьд хамтын ажиллагаа болон үйлчлүүлэгч нэмэгдэх магадлал маш өндөр
  2. Таны сайтыг хайлтын системд оновчтой болгоход ихээхэн хувь нэмэр болно
  3.  Өөрийн мэдлэгийг бусдад түгээснээр хүмүүс таныг шууд болон шууд бус байдлаар мэддэг болж үнэлж эхэлнэ
Нэгэнт таны бичлэг тухайн хүнд таалагдсан, тухайн хүн өөртөө тохирох маш сайн зөвлөгөөг авсан бол дахин танай сайтруу зочлох нь гарцаагүй. Энэ мэтээр танаас гарсан маш сайн бичлэгүүдийг хүмүүс дагаж мөрдөн тантай санал бодлоо хуваалцан илүү их ойлголцох болно. Үүнийг дагаад мэдээж таны болон танай үйлчлүүлэгч болох магадлал ихэснэ гэдэг нь тодорхой.
Жишээ нь та болон танай хөрш тус тусдаа хувцасны дэлгүүртэй. Мөн түүндээ зориулагдсан веб сайттай . Танай хөрш  веб сайтдаа цаг зарцуулдаггүй анх ямар байсан яг тэр чигээрээ байдаг. Харин та өдөрт 30 минутыг хэрхэн хувцаслах талаар зөвлөгөө бичих ажилд зарцуулдаг гэж бодъё. Эхний удаад таны блогийг 5-6 хүн уншлаа. Дараа дараагийн удаа энэ тоо улам ихэснэ. Таны блог нэгэнт бичигдсэн хэлбэрээр интернетэд хадгалагдах учир удах тусам тэрхүү бичлэгийг илүү олон хүмүүс уншина гэсэн үг. Энэ мэтчилэн таны бичлэгийг уншдаг хэдэн зуун хүмүүс бий болж танаас онлайн болон биечлэн уулзаж зөвлөгөө авахыг хүсэх болно. Ингэснээр танай дэлгүүрийн борлуулалт дагаад нэлээд хэдэн хувиар өснө. Гэхдээ энэ мэтээр үйлчлүүлэгч болсон хүмүүс байнгын үйлчлүүлэгч болох магадлал харьцангуй өндөр. Учир нь тэд таныг аль хэзээний хувцаслалтын тал дээр маш их туршлагатай гэдгийг мэднэ.
Гэх мэтчилэн блог аль ч салбарын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хэрэгцээтэй зүйл юм. Энэ нийтлэлийг уншаад танд бизнесийн блог бичиж эхлэх санаа төрсөн бол уг бичлэг үр дүнгээ өгч байна гэсэн үг юм. 

No comments:

Post a Comment