зар

Thursday, March 15, 2012

Хүн бүрдэл, түүний бодрол


Нэгэн шөнийн жаргалаар олсон бай хамаагүй ээ
Нэгэн зүрх шархлаад алдсан бай хамаагүй ээ
Нэгэн хүний цус тусч хэвлий эзэнтэй болсон байна
Нэгэн вант улсын гүнж, ханхүү мэндлэх гэж байна


Хүй, хайрын чинь холбоос алтан утас
Хүн, хайрын нэгдэл мөнгөн гагнаас
Хос дэлгэсэн жигүүрийн ариухан дэвэлт
Хувь төгөлдөр билгүүн нандин хэлхээс

Нарны цацраг болж дэлхийн түүхийг үргэлжлүүлнэ
Урсах гол болж амьд бүхнийг тэтгэнэ
Насны эцэст гарыг чинь атгаж дулаацуулна
Үйл нимгэлж чиний ухаанаар хорвоог цагаатгана Төрүүлэх гэж дуслуулсан нулимс юм
Түгшиж хүлээсэн зовнил юм
Бүтсэн, бүтээгүй дурлалын гэрч юм
Бүдгэрч алсрах цагийн үлдэх дүр юм

Хүсээгүй хүүхэд байлаа гээд
Хусаад чи хэвлийгээсээ л арилгана
Хүчлээд ч мартахын аргагүй
Хөндүүрлэж сэтгэл чинь өвдөнө шүү дээ

Зүрхнээс чинь дүүжигнэж тэр уйлж байна
Зүсч салгах амийг нь хэлтрүүлэхийг гуйж байна
Зүгээр л байсан түүнийг эх дэлхийд дуудчихаад
Зовох ч үгүй буцаахыг тэр хүсэхгүй байна

Бие нь одсон ч сүнс нь үлдэх
Битүү оршихуй хэвлийд чинь хоргодож
Ахиад торних үрд чинь атаархаж
Амийг нь авах гэж чадлаараа тэмцэнэ гэнэ

Ухаанаа сүлж үрээ хайрлаарай
Үйлийн үр гэж байдаг юм шүү
Учиглаж сүвлэсэн утас тасрахгүй гэнэ
Уйлах нулимсны тоо цөөрдөггүй гэнэ

Хүндэтгэсэн Д.Цэцэнбилэг

No comments:

Post a Comment