Бойтогтой хонхны минь дууг одоо хэрнээ хадгалдаг юм гэнэ
Ээвэр нарны цацраг надад дээр тусах гэж хүлээдэг юм гэнэ
Ээжий минь охиноороо л тэнд гоёдог юм гэнэ
Айлын хар хүү бодлоо жаргаах гэж гунидаг юм гэнэ
Амрагийн дууны аялгуу надаар дутаад солгойрдог юм гэнэ
Нуурын эрэгт өвдөгөө тэврээд суух хэн нэгэн үгүй
Нутаг минь надаар дутаад үгүйлдэг юм гэнэ
Гээгдсэн өдрүүдийн зовлонг нутгийн минь салхи тоолж
Гэзэгний минь ээдрээг самнах гэж үе үехэн сэвэлдзэг юм гэнэ
Гэрэвшиж мартагдсан хүүхэд насны минь жаргалыг дуулах гэж
Гэгээн найргийн мөртүүд сэм сэмхэн сэмэрдэг юм гэнэ
No comments:
Post a Comment