зар

Friday, April 27, 2012

Өөртөө үнэнч үлдэнэ


Амттай үгээр намайг аргадсан ч
Аашных нь сайханд сэтгэл уярсан ч


Анх дурласан түүнийгээ л гэж
Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би
Би тэнгэр мэт хүүхдүүддээ үнэнч үлдэнэ би

Өнгөний нь сайханд нүд гялбасан ч
Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч
Өрөөлийн газар идээшихийг хүсэхгүй ч
Өргөө нутагтаа уулс шигээ сэтгэлээрээ үнэнч үлдэнэ би

Би тэнгэр мэт эхнэртээ үнэнч үлдэнэ би

Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй
Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй
Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч
Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ

Би тэнгэр мэт өөрийнхөө амьдралд үнэнч үлдэнэ би

No comments:

Post a Comment