зар

Friday, May 4, 2012

Хотгойд бөөгийн чанарын зан үйл

Хотгойд чанар:
Хотгойд ард түмний бөөгийн чанарын зан үйл сүрлэг сайхан байдаг. Нэг бүрчилэн мэдхээ бичий.
Улаач болох шавь багшаа залах ёс заншилын бэлэгдэл үйлдэхээс эхэлнэ. Шавь нь багшдаа цагаан самбаа цагаан зан үйлийн зам мөрийг бэлэгдэн Сүү буяны цагаан зам мөрийг бэлэгдэн өргөл барин Буяны мөрийг хөөх цагаан
замыг минь нээж өгөх багш минь болооч гэж өргөлөө өргөн өчилөө өчиж багшаа болхыг гуйн багш шавь барилдсаны дараа чанарын үйл болох газар усаа товлон чанарт гарах хугацаа өдөрөө товлон тогтоно.Чанарт гарах газар тухайн шавь улаачид буух онгын тахилагт уул ус газар нутаг байна.
Товолсон өдөр багш болон багшийнхаа шүтээнийг залан шүтээн залахдаа ногоон торго тэвсэн дээгүүр нь залан авч явдаг ёс байх. Ийнхүү товолсон газар нутагтаа ирэн газрын эзэн эсвэл савдагыг буулган чанар хийх газраа гуйж хэдэн дууны газар өгнө түүнийг нь дуу хуур дуулан хүрээлэн хэцээ татаж дараагийн зан үйлдээ бэлдэнэ.
Хотгойд залаалгын гол ёс заншил түүдэг галын тахилага байна. Тахилага хийх болон чанарын үйлийг дорилог хүн бүгдийг бэлдэж байх эхний өдөр багш бөө хуран цугларсан ард олны буяны үйлийг нэгч хүн үлдээхгүй хийж онго залаалах үйлийн цагаан замыг засна. Энэ өдөр мөн шавь болох улаач багшийн аль нэг онгод цагаан самбаа барин онгын хувьд багш болж онго тэнгэрээ буулгахыг хүсэн өчилөө өчиж багшаа болгон маргааш өдөр ямар цагт чанарын зан үйлээ эхэлхээ товлон тогтоно.
Маргааш өдөр товолсон цагтаа үйл эхэлхэд бэлэн болсон байх ёстой . Чанарын үйлд бэлдэх зүйлсүүд:  Шүтээний гэрийн баруун талд 4-5 м урттай гуалин мод бэлдэн 5 өнгийн хадаг Урд талд нь зөв хас улаан өнгөтэй хойд талд нь буруу хас хар өнгөтэй зөв хасаа сүүгээр ундаалж буруу хасаа архиар ундаална. Энэ нь хар цагааныг бэлэгдэнэ аливаа юм хоёр талтай. Бэлдсэн гуалин модоо босгон эдээ ундаа нэг зул өргөн бэлдэнэ.
Гуалин модны урд түүдэгээ босгоно Түүдэг 4-5 м урттай дан хуурай шургааг байна ойролцоогоор 2 машин мод орно. Босгосон урцанд 10-20 хүн чөлөөтэй багтаж байхаар хийнэ. Урцны голд эдээ , ууц , зул бэлдэж арц хүж уугуулана.
Товолсон цаг болход багш бөөлж гуалин модоо амилуулан өөрийн тэмээ шавийн тэмээг бурантаглан тэнгэрт сэтэр татан шүтээн амилуулан бэлдэж . Шавийн майхавчийг хонины бүлээн амьсгал сүүлчийн амьсгалаар амилуулан майхавч амилуулсан хонины төөрөг ямар байсан тэр ёсоор хөндий шүүс тавих бол өргөж ард олныг хооллох бол хооллоно.
Майхавч амилуулсаны дараа тэнгэрт улаач түүний түшээ нар цусан тангаргаа өргөн өчилөө өчиж . Онго тэнгэрээ залаалах ёс эхэлнэ.
Түүдэг урцаа орой дээрээс шатаан багш болох бөө дотор нь орж бөөлөн тэнгэр онгуудыг нь урцны дүрэлзэн асах галд дуудан багш бөө бөөлж дуусан урцнаас гарж ирэн галын тахилын бөөлөө хийж дууссаны дараа шавь хүрээлэн татасан хэцийг дотуур нь хэд тойр гэж багш хэлсэн тэр хэлсэн ёсоор хэцээ тэлдэн гүйж онгоо дуудна энэ хооронд урц шатаж байх боловч урц шатаж дуусахаас өмнө өөрийн биед онгоо оруулсан байх ёстой. Онго орсоноос хойш энэ өдөр хэдэн онго буух тэр бүгдийг ундаалан цайлж зарим нэг нь цагаан үйл хийж эхэлдэг . Ийнхүү онго тэнгэр бүрэн бууж бараг болсон бол багш шаьдаа чанар чансааг нь өгч тэнгэр нэр хайрлан чанарын үйл сайхан болсоныг дуулган найр наадмаа үүсгэхийг хэлэн хэзээ буцахаа товолдог ёстой.
Чанарын үйлийн гол агуулага нь улаач хүн бөө болж тэнгэрт андагаа тангаргаа өргөж хонин чанар хийж өөрөөр хэлбэл өөрийн амийг хонионы амиар солиж энэ хугацаанд буян бүхнийг хийнэ гэсэн үг хэнийч өмнө амиа өгөхөд бэлэн гэсэн үг . Хонь дундажаар 15 насална улаач өөрийн насан дээр хониний нас нэмлээ гэсэн үг. Дараа дааган чанаараа хийн дархан бөө удган болход даагны нас 2 байдаг энэ насыг нэмлээ гэсэн үг . Ард олны төлөө бүхнээ зориулан өөрийгөө золионд явуулдаг хатуу ёс жаягтай. Ухаандаа нийт 17 насыг буяны мөрийг хөөж байж авлаа гэсэн үгшүү дээ. Чанарын зан үйл 2-3 хоног үргэлжилнэ.

No comments:

Post a Comment