зар

Thursday, November 1, 2012

Нэг үнэн хоёр олдохгүй



              
Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад
Санаж яваарай гэсэн үнсэлт  чинь
Саваагүй дурлалуудын хөлд үрэгдэж
Сартай шөнийн цэнгэлээр солигдож
Сарниж замхраад мартагдаж магад

Эргэж уулзахдаа танихгүй байж магад
Энхрий төрхийг чинь санахгүй байж магад
Уучил гэж гуйхгүй байж магад
Уярсан нулимсыг чинь арчихгүй байж магад
Ганц үнэн амьдралаас дутаж магад
Галзуу дурлал минь  урваж магад аа

Бардам зан, гоо үзэсгэлэн хоёр
Багтаж чамд цогцолсонийг
Шүлэг болгон биччихээд
Шүүрс алдан сууж магад
Ариухан бүхнийг чинь авчихсан хойноо
Алдуурсан үнэнээс нуугдаж магад

Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад

No comments:

Post a Comment