зар

Сайтад зочилсонд баяраллаа.Урсдаг мэнд Буриад хүү та бүхэнтэй мэндчилж байна.ADMIN "bayarb062gmail.com" Та бүхэнтэй харилцахдаа баяртай байх болно.

Thursday, October 11, 2012

“Мартахуй”


Хаана ч дураараа исгэрэх
Салхинд би атаархдаг
Салхи эцдэгийг мартаад...


Хаашаа ч хамаагүй урсдаг
Усанд би атаархдаг
Ус ширгэдгийг мартаад...

Холын холд дуурьсах
Цуурайнд би атаархдаг
Эргэж ирдэггүйг нь мартаад...

Хоёр үзүүр нь энүүхэнд
Солонгонд би атаархдаг
Хоосон гэдгийг нь мартаад...

Арван тавны саран мандахад
Тунгалагт нь би атаархдаг
Үүлэнд хиртдэгийг нь мартаад...

No comments:

Post a Comment