зар

Tuesday, December 25, 2012

Шинжлэх ухааны солиотой найман онол


“Солиотой” гэдэг нэлээд хүчтэй, цочирдом үг боловч хүмүүсийн санаа бодлоос урган гарсан доорхи санаануудыг үүнээс өөрөөр тодотгох аргагүй.

Онол бүрт бидний ертөнцийн янз бүрийн байдал, төрхийг ер бусын, хачирхалтайгаар тайлбарлахыг хичээсэн байна. Үнэн хэрэгтээ дэлхий ертөнц өөрөө бүхнээс гойд, ер бусын зүйл учир хүн төрөлхтөн ертөнцөд болж буй зүйлс, болдог үзэгдэл юмсын өчүүхэн хэсгийг ойлгон таньдаг.

"Солиотой" гэгдсэн эдгээр онол жирийн хүн атугай эрдэмтдийн хувьд ч хэтэрхий ер бусын, төсөөлшгүй. Эдгээрээс аль нь ч батлагдан зөвшөөрөгдөөгүй ч бүрэн няцаагдаагүй юм. Гэхдээ үг онолууд оршин тогтнох бүрэн эрхтэй.

1.Цаг хугацаагаар аялах

Цаг хугацаагаар аялах сэдвээр олон кино бүтээж, цөөнгүй зохиол бичсэн байдаг. Цаг хугацаагаар аялах нь бүхэл бүтэн цогц асуудалтай холбоотой агаад энэ нь бодит болох магадлал тун бага. Учир нь та өнгөрсөн үедээ буцаж очоод эцгээ хөнөөнө. Онолын талаасаа та эцгээ хөнөөж яасан ч чадахгүй. Яагаад гэвэл та тэр үед төрөөгүй байсан. Гэсэн ч ямар нэг байдлаар та эцгээ хөнөөж чадлаа гэхэд үнэндээ тэр таны төрсөн эцэг бус хойд эцэг тань байна. Төрсөн эцэг тань ямар ч гэмтэл, бэртэлгүй байх агаад өнгөрсөн үе ирээдүйтэй гайхалтай зохицож болох юм. Гэхдээ тийм ч хурдан биш. Та өнгөрсөнд очихын тулд одоо үеэ орхих үед таны бие махбодьтой холбоотой асуудал бий болно.

Тухайлбал та өнгөрсөнд эргэн очиход бяцхан хүүхэд байх эсвэл төрөөгүй байна. Хэрвээ та өнгөрсөндөө очиж анхны хайртдаа гаргасан алдаагаа залруулснаар тэр танд дурлавал яах вэ? Энэ нь одоо үед ганц бие юмуу өөр амьдралтай байгаа таны ирээдүйг өөрчлөх тул та өнгөрсөнд үлдэх хэрэгтэй болно.

Энэ мэтчилэн цаг хугацаагаар аялна гэдэг хамгийн боломжгүй зүйл.

2.Бүхний онол

Бүхний дээд онол хамгийн шилдэг нээлт болж чадах байсан. Эл онол бидний эргэн тойронд болж буй бүхий л учир битүүлэг зүйлсийн талаар тодорхой мэдээлэхийн тулд харилцан хамаарлын ерөнхий онол ба квантын механикийг нэгтгэж чадах байсан. Энэ нь ертөнц дээрх физикийн бүхий л тогтмол хэмжигдэхүүн болон бусад хүчин зүйлс /хар матери, хар энерги гэх мэт../-ийг нээх боломжийг олгох байсан. Орчлон ертөнцөд байнга өөрчлөгдөж байдаг бүхий л оньсогыг тайлбарлах ийм онол байж болох юм гэдэг итгэмээргүй. Хэрэв ийм онол байвал бүхний дээд байх нь гарцаагүй.

3. Ертөнцийн илчит үхэл

Эл онол нь хэрвээ ертөнц эцэс төгсгөлгүй бол мөнх хөгшин байх ёстой хэмээн номлодог термодинамикийн хоёрдугаар хууль дээр түшиглэдэг.

Зуун мянган гэрлийн жилээр алслагдан оршдог од л гэхэд дэлхий багаар бодоход 100 мянган жил оршин тогтносон тохиолдолд л тэнд байрлаж чадсан. Хэрвээ ертөнц эцэс төгсгөлгүй юм бол ертөнц дээрх бүх бодисын температур адилхан байх болно. Энэ тохиолдолд бүх од үхэх ёстой. Яагаад гэвэл бүх одны температур хүрээлэн буй орчныхоо материйн температуртай тэнцэтгэлд оршдог.

Тайлбар: Дэлхий үнэхээр хөгшин юм бол бүх одод хөрч, хүйтэн болмоор. Учир нь тэд бүхий л дулаанаа эргэн тойрныхоо орон зайг дулаацуулахад өгдөг. Ертөнцийн бодисуудын температур ч адилхан болно. Хэрвээ ертөнц тэлэх хурд өөрчлөлтгүй байх юм бол уг онол зүйд нийцнэ. Тэр тусмаа
тэнцэтгэлд материйн байдалд нөлөөлдөг хар энерги мэтийн үл ойлгогдох зүйлс оролцвол ертөнцийн илчит үхлийн тухай онол улам л бүдгэрнэ.

4.Олон тооны хөрш ертөнц

Эцэс төгсгөлгүй олон ертөнц байдаг тухай дээрх ойлголтын тайлбар маягийн онол. Квантын механикийн эл төсөөлөл нь долгионы функцийн даралтыг үгүйсгэж, харин физик боломжуудын хөгжлийн нөхцөл дэх даралт ердөө л нэг хувилбартай гэдэг.

Хэрэв уг онолыг хүлээн зөвшөөрөх юм бол бидний гаргаж буй шийдвэр бүр шинэ ертөнцийг төрүүлж байдаг байх нь. Та өглөө босоод шүдээ цэвэрлэсэн үү? Хэрэв тийм бол энэ нь ертөнц үүсэх шалтгаан болох аж. Хэрвээ та шүдээ сойзоор цэвэрлэснийхээ дараа дахин утсаар цэвэрлэх юм бол дахин нэг ертөнцийг төрүүллээ гэсэн үг. Ийнхүү шинэ үйлдэл, санаа бүрээс мэндэлсэн охин ертөнцүүд өөр ертөнц төрөх шалтгаан болдог байна. Тэгэхээр биднийг шийдвэр гаргах бүрт ертөнцүүд мэндэлсээр байдаг аж.

5.Хар нүхний хүүхдүүд

Энэ онол хүмүүсийг хар нүхний хүүхэд хэмээн тодорхойлдог. Онолын үндсэн санаа нь матери хар нүх рүү сорогдох явцдаа өмнөхөөсөө хэд дахин өтгөрч нягтаршдаг тул хар нүх эл энергийг хүлээж авалгүй   буцааж болох аж. Чухам эл буцаагдсан материас ертөнц үүсч болох гэнэ. Өөрөөр хэлбэл, олон хар нүх бүхий ертөнц олон тооны дэлхий-хүүхдийг бүтээнэ гэсэн үг. Бид өнөөг хүртэл хар нүхний байршлыг тогтоож чадахгүй байгаа нь бид өөрсдөө үнэхээр дэлхий-хүүхэд болохоороо ч тэр юм билүү. Эл онол бидэнтэй зэргэлдээ үй олон ертөнц оршдог хэмээн номлодог.

6. Дэлхий давхар нууцлалтай

Бид компьютерийн зальтай программд захирагдаж бус харин ертөнцийг бүтээсэн давхар нууцлалтай гурвалсан хэмжүүрт орчинд оршдог гэнэ. Уг онол ёсоор бид шөнийн тэнгэрийг харсан үедээ ханыг бүхий л од эрхсээр бүрхэн төсөөлж чадна. Дэлхий энергийн төвшиндөө яагаад бутармаг, үйрмэг юм шиг санагддагийг давхар нууцлалын зарчим тайлбарлаж чадах юм байна. Хэрэв энэ онолыг баталж чадсан тохиолдолд бидний ертөнцийг ойлгох ухамсарт хувьсал гарах юм.

7. Дэлхий-матрикс

"Матрикс" нэртэй кино байдгийг та санаж л байгаа байх. Нео дайсантайгаа тулалдах үедээ цагийг удаашруулж, сум зогсоож чаддаг. Та тэр киног үзсэн үү? Үгүй бол заавал үзээрэй. Тэнд хүн төрөлхтөн компьютерийн программаар амьдарч буй ертөнцийн чухал нууцаас мэдэрнэ. Эл киног үзсэнээр компьютер хэзээ нэгэн цагт хүнээс илүү хүчирхэг болж, бүхнийг удирддаг болох юм шиг ер бусын сэтгэгдэл төрдөг. Үнэхээр л технологийн хөгжил урагшлах тутам эл зоримог санаа бодит болох ч юм шиг. Орчин үеийн хүн төрөлхтөн өөрөө ч үл анзаарам байдлаар техник, технологиос хараат, салшгүй холбоотой болсон.

8. Хар энерги бол алуурчин

Бид хар энергийг харах бүртээ ертөнцийг сөнөөж байдаг хэмээн профессор Лоуренс Крауз тодорхойлжээ. Ертөнцийн 70 хувийг хар матери бүрдүүлдэг. Тиймдээ ч сансрын гүнд болдог учир битүүлэг үйл явдлын ард хар матери оршдог нь гарцаагүй. Эрт үеэс одоог хүртэл хүмүүсийн толгойг эргүүлж буй, орчин үеийн хамгийн түгээмэл, сонирхолтой салбар болсон дэлхийн үзэгдэл юмс, үүслийн тухай онол ч хар материтай салшгүй холбоотой.

Профессор Лоуренсийн үзлээр ер бусын өндөр энерги дэлхийн таталцлын түлхэлтийн хүчээр тэг энерги хүртэл буурах үед их тэсрэлт тохиолдсон гэнэ. Энэ үед хуурмаг вакуум жирийн вакуум болон
хувирсан нь ертөнц үүсэх шалтгаан болжээ. Квантын механикт Зеноны квантын логик зөрчилдөөний ойлголт байдаг. Эл ойлголт ёсоор, хэрвээ тогтмол биш бичил объектийг байнга ширтээд байвал тэр нь хэзээ ч алга болохгүй гэнэ. Энэ зарчим хар энергид үйлчилдэг гэж Крауз тайлбарласан байна.

Хар энергийг бид тогтмол ажигласнаар түүний оршин тогтнох байдлыг тогтворжуулж, ертөнцийн насыг богиносгож, анхдагч байдал хуурамч вакуумдаа шилжих замыг засах нь. Бидний ертөнцийн эх үүсвэр болсон үл үзэгдэгч хар энергийг судлах сонирхлоо одон орончид багасгах нь бүү хэл улам нэмэгдүүлсээр байгаа. Тэгэхээр ноён Краузын зөв бол бид баларч эхлээд байна гэсэн үг.

No comments:

Post a Comment