Бөө болох хүнийг удмынх нь “онго” эхийн хэвлийд байхаас нь тамгалан товлох бөгөөд зарим нөхцөлд шилжин ирдэг.Мөн судлаачдын тэмдэглэснээр “удмын” бус өвлүүлэн үлдээгч бас байдаг байна. Лус савдагтай нөхцөж, зүйрлэшгүй хүч чадалтай бөө болсон тухай түүх ихэвчлэн ёс уламжлалаа алдаагүй ирсэн дархадуудын дунд олон бий. Зарим тохиолдолд бөөгийн удамгүй болон удамтай ч удмын онгодыг хүлээн авахаар сонгогдоогүй хүмүүс хээрийн буюу удам нь тасарсан онгод, хараал хорлолоор ирсэн онгод, тийрэн, лус савдагтай холбогдсоноор бөө болох тохиолдол бий бөгөөд ийм бөө нарыг удмын биш бөө гэдэг. Удамд нь хараалаар ирсэн онгодыг шүтээн болгон залж, хорлогч биш, аврагч болгон үйл лайг нь эдлэгч нэгнийг улаач болгож ирсэн түүх мэр сэр байдаг юм билээ.
Ямартаа ч өөрийн ч бай хүний ч бай хэн нэгэн өвлүүлэн үлдээгчтэй л байж “улаач” болдог ажээ.
Товчоор хэлэхэд 5с дээш жил бөөлсөн/ядаж 3с дээш/ бөө нарт үзүүлэн угтай эсэхээ нягт тодорхойлон үнхээр байгаа бол 12с дээш жил бөөлсөн/ядаж 8 жил / ивэээл жилтэй/ядаж харш биш/ болж өгвөл хүйс зөрсөн хүнтэй БАГШ-ШАВЬ барилдах нь зүйтэй. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул үхээрийн газарт бөөлөн ьжалга довонд архи сархад өргөн архиар амлуулан онгод бариулах ёс гэж байдаггүй шүү.Та бүхэн үнэхээр бөө болох нь нотлогдсон бол багшаа сонгохдоо үнэ мөнгөь өнгө байдал/гадна байдал/ гоё сайхан үгэнд нь биш ҮНЭН-ийг сонгоорой гэж хэлэх байна. Эдгэшгүй өвчиньүхэл хагцал ажил үйл бүтэхгүй байхь хий юм харах болон янз бүрийн зүүд болгон бөө болох ёстой гэсэнүг биш шүү.Мөн багш хүн шавь авахдаа айлгах дарамтлах заавал миний шавь бол гэж шахах ёс үгүй шүү
Дэлгэрэнгүйг болон учир шалтгааныг доорхи бичвэрээс уншаарай.
Элдэв өвчин ьүхэл хагацал аль саад тотгор зэрэг нь онгодын шахаа байж болохоос гадна элдэв хорлол,альбин тиирэнгийн дагаль хараал хорлол зэрэг ч байж болдог. Иймд үнэхээр БӨӨ болох хүн мөн эсэхээ саййтар нягталж бататгах хэрэгтэй. Мөн хэдийгээр бөө болох хүн мөн боловч оюун санааны хувьд бэлтгэгдээгүй хар буруу санаатай ашиг хонжоо хайх ьтэнгэрийн үйлийг эс хийж чадахаар байвал уг хүнийг бөө болгодоггүй байсан заншил бий.**5жил бөөлсөн бөөгөөр угтаа эсэхээ нягтлуулдаг учир нь энэ.Дөнгөж бөөлж байгаа бөө болон эдийн сонирхолтой бөө нар ёайн ялгахгүй эсвэл ялгасан ч үнэ мөнгөний төлөө бурууг хийдэг. /Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна/
Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул үхээрийн газарт бөөлөн ьжалга довонд архи сархад өргөн архиар амлуулан онгод бариулах ёс гэж байдаггүй шүү.Та бүхэн үнэхээр бөө болох нь нотлогдсон бол багшаа сонгохдоо үнэ мөнгөь өнгө байдал/гадна байдал/ гоё сайхан үгэнд нь биш ҮНЭН-ийг сонгоорой гэж хэлэх байна. Жишээ авъя:
Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
-Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
-Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
-Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
-Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
-Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
-Багш хэлж өгч цээжлүүлсэн.
-Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
-Надтай дөрвөн хүнийг холбосон.
-Дуудлага нь бүгд ижил үү?
- Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
-Хэр их зардал гарав?
-Бараг гурван сая төгрөг.
-Цаашид яана гэж байна?
-Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
Энэ бол нийтлэг алдаав Нэг дор олноор нь шавь аван нийтлэг хувцас нийтлэг дуудлага бана нэж байхгүй. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ. –гэж хэлжээ. Энэ бол чухам үнэн.Олон хүн дээр очиж асуухдаа гол нь биш зөв хүн дээр очиж асуухдаа гол нь байгаа юм .
Миний онгодын өгүүлснээр бөө гэдэг нь эцэг тэнгэр эх этүгэний завсар буй хүмүүний хар цагаан үйлийг үнэнээр ялган, харыг хааж цагааныг тэтгэн хар санаатныг гэсгээж халуун сэтгэлтнийг тэтгэж явдаг хүнийг БӨӨ гэнэ.Онгод тэнгэр орчлон дэлхийн лус савдагийн хүчийг өөртөө шингээн тэдгээрийн хүч чадалын тусламжтайгаар тэнгэр газрыг баясган ,хүмүний 3цагийн үйлийг тэгштгэн явах үүрэгтэй.
Бөө хүн гэж Багшийнхаа хонийг 3 жил./3жил хонь малладаг нь багшийнх онгод энэ хүн үнэхээр бөөгийн үйлээс шантрахгүй байж ,алив үйлиг үнэн хийх эсэх бас энэ хугацаанд байгаль дэлхий ан амьтныг танин мэдэх,хэрхэн зөв харьцах зэрэгт сургаж байдаг гэсэн/ маллангаа тэнгэрийн бөөгийн үйлийн ёс зүйд сурч ,өөрийн удмын бүхий л/ихэнх/ онгодыг бүрэн таниж өөртөө дасгах ,аргадах тэднийгээ баярлуулах зэрэг олон зүйлийг бүрэн сураад үүнэээс хойш 2-3 жил багшийн заавар зөвлөгөөн дор тодорхой үйлүүдийг хийж сурсан,дараа нь өөрийн онгодын зааврын дагуу хэлсэн хугацаанд хийх ёстой үйлийг бүрэн хийж дуусгасан хүнийг хэлнэ.Тэгэхээр БАГШ ХҮН дээрх 5-6 жилийг гүйцээсэн үүний дараа 2-3 жил энэ бүх үйлд өөрийгөө зориулан бидний хэлдгээр “гартаа оруулсан хүн ” ядаж 8 жил бөөлсөн хүн БАГШ аа болгоорой гэж зөвлөе.Ер нь бол 12 жилээс дээш бөөлж 12 жилийн саарыг гаргаж сайныг шингээж сурсан хүн БАГШ болдог гэдэг юм билээ.
Зөв сайн бөө нар хүний уг гарвалыг тодруулахдаа аль болох сэрээж босголгүйгээр алсаас танддаг. Эцэг эхийн аль талаас хэд дэх үеийн ямар онго болох, хэрхэн бөөлдөг, ямар хувцас хэрэглэлтэй, ямархуу хүч чадалтай байсныг нь хүчтэй сайн бөө бол заавал дуудаж сэрээлгүйгээр тандан хэлж чаддаг. Зарим онго хар муу үйл хийдэг хатуу догшин байх юм бол сэрээлгүй өнгөрөөх арга зам хайдаг. Мөн улаач заяач нь овилгогүй, явдал мөр буруу, сэтгэл санаа хар бараан бол аль болох холбохоос зайлсхийдэг. Аль ч тохиолдолд хожмын үр дагавар нь сөрөг муу учраас чингэдэг болой.
Гэтэл сүүлийн үед зарим бөө тэнгэрээс тэмдэгтэй бөө болох хүмүүнийг угийн их онготой нь уулзуулж замчлахын оронд амар хялбарыг бодож тийрэн хөллүүлж босгон өөрийгөө ч ялд унаган, өрөөлийг ч зовлонд умбуулдаг болжээ.
**Багш нь нэгэн шинэ шавийнхаа онгыг босгож өгөхөөр болжээ. Энэ зан үйлээ хээр хөдөө хийхээр болж хамаг л шавь нараа дагуулан бараа өүртэй нь аргагүй явж гэнэ. Шинээр бөө болох гэж байгаа залуухан охины аав ээж ч хөл хөөр болж, ах дүү, амраг саднаа бүгдийг нь дагууллаа. Идэж уух, өгөх өргөхөд гар татсангүй. Гэтэл багш нь харсаар байтал хөөрхий охиныг тийрэнтүүлчихэв. Ах дүүс нь мэдсэн шинжгүй “Онго орлоо” гээд л сүйд. Арай шударга, зоригтой шавь нар нь “Багш аа, та яаж байгаа юм бэ? Тийрэнтүүлчихлээ шүү дээ” гэтэл “Чимээгүй чимээгүй. Хоёр жилдээ л гангарна” гэж хэлээд инээжээ
Мөн “Хүний угийг нь мөшгөх гэж зовж байснаас тийрэн хөллүүлчих нь амар юм” гэж нэлээд туршлагатай гэгдэх хоёр бөө хоорондоо ярилцаж байхыг нь сонсчихоод ухаан алдах шахсан тухайгаа нэгэн зайран ярьж байв.
Хүний биед орсон ад тийрэн заримдаа авсаар танигддаггүй, хэсэгтээ л ил далдыг хэлж, эмнэж домнож, арга засал хийдэг учраас хүмүүс онго байна, өвөг дээдэс минь бууж байна гэж эндүүрдэг. Тэгвэл өнөө цагийн өнгө мөнгөнд автсан бөө нэртүүд заяачид замчлахын оронд ад тийрэн босгож, өөрсдөө эгээ л тийрэн лүгээ адил загнах аж.
No comments:
Post a Comment