зар

Wednesday, March 27, 2013

twitter гэж юу вэ?

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?


Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.
140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Thursday, March 21, 2013

Буриад Хувцас

         Буриад эмэгтэй дээлийн үүсэл гарлын тухай ахмадын аман сурвалжаас мөшгөн үзвэл сонин домогтой юм. Нэгэн эмгэн өвгөн хоёр охиноо гэрлүүлэхдээ маш сайхан дээл хувцас зэхэж өгөхөөр ярилцжээ. Иймд эмэгтэйчүүдийгээ айлд бэр болгох ёс заншил тогтоовол ямар байх бол гэж эмгэн бодож сууснаа, ямар ёслол гүйцэтгэх вэ? гэж өвгөнөөсөө лавлаж асуухад өвгөн: Эрчүүдийг харь айлд хүргэн болгоход нум саадгийг гэр орноос нь агсаж ёс төгөлдөр тэмдэглэхийн нэгэн адил эмэгтэйчүүдийг айлын бэр болгоход хийх ёслол бүр ч онцгой байх учиртай.

Thursday, March 7, 2013

ЦААТАН Бөө

       Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ.

ДАРХАД БӨӨ

 

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анхмонгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно.

ХАЛХ БӨӨ

Халхчуудын өвөг дээдэс нь XI-ХIIзууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаар