зар

Thursday, March 7, 2013

ЦААТАН Бөө

       Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ.
Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ.
Эл удган бол өөрийн эмэг эх Үрэл удганы хойчийг залгамжлагч бөгөөд ардын мөргөл шүтлэгийг хориглосон хүнд жилүүдэд өөрийн бөө удганы гарвал хийгээд бөөлж удгалдаг тухайгаа маш нарийн чанд нууцалж байсан,
Цаатан бөөгийн уламжлалыг ажиглаж узэхэд нэгэн хурцтод ажиглагдсан зүйл бол тэдний өөрийн онгод хийгээд бөөгийн хүмүүн бие хоёрын нэгэн цогц хэмээн үл салган ухаардаг.  
Үүгээрээ цаатан бөө бол "байгалийн хүн", "хүн-амьтан" юм уу "амьтан-хүн" гэж хэлж болох бөгөөд энэ нь ямар нэг уран сэтгэмжийн өртөнц бус өдөр тутмын аж төрөл, ерийн үнэн байдагг оршино.

No comments:

Post a Comment