зар

Friday, May 10, 2013

Ханийн жаргал


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алтан дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийхэд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төвшин дүрийг чинь зүрхэндээ нууцхан шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгалсан

Хөвч дэлхийн зоон дээр түшинхэн тулж яваа
Хүний хань гэдэг гэрийн багана шиг юм
Жаран жилийг туулавч хайрын гал нь хэвээрээ
Жаргал зовлонг эдлэвч өгөөмөр сэтгэл минь янзаараа

No comments:

Post a Comment