зар

Monday, March 19, 2012

Хэрхэн CD/DVD бичих вэ?


Бараг бүх компьютерийн системд CD-ROM-уншигч байдаг. CD-ROM (CDROM) гэдэг нь Compact Disc Read-Only Memory буюу компакт диск уншигч санах ой гэсэн үгсийн товчлол юм. Манайхан компакт дискийг CD гэсэн товчлолоор яриад сурчихсан. Хэрвээ мэдээлэл ISO-9660 стандартаар л бичигдсэн бол CD-ROM –ыг бусад компьютерүүд чөлөөтэй
уншиж чаддаг онцлогтой. Хамгийн анхны CD–г 1979 онд Токиогийн нэгэн яармагийн үеэр танилцуулж байв. Мэдээлэл, программ хангамжийг дамжуулах хамгийн их дэлгэрсэн хэрэгсэл бол одоо CD-ROM юм.
 
CD нь 12 см диаметртэй, 1,2 мм зузаантай. Мөн notebook-д зориулсан SlimLine гэж нэрлэгдсэн жижиг ч байдаг. 1996 онд Philips, Sony, Hewlett-Packard, Mitsubishi Chemical болон Ricoh – фирмүүдийн үйлдвэрлэсэн анхны компакт дискүүд 650 MB мэдээлэл хадгалж чаддаг байсан бол 1998 оноос 700 MB болсон. CD-ROM нь бүхэл бүтэн лавлахын зураг текст, аудио болон видео материалуудыг хадгалж чадна. 1997 оноос өмнөх буюу 24-өөс бага хурдтай төхөөрөмжүүд CD-RW дискнүүдийг уншиж чаддаггүй. CD нь зарчмын хувьд пянзтай адилавтар бүтэцтэй байдаг, өөрөөр хэлбэл спираль хэлбэрийн мөрүүдийг лазерийн тусламж­тайгаар уншина. Мэдээлэл дотор талаасаа эхлэн бичигддэг. Ер нь CD дээрх мэдээллийг 10-50 жил ашиглаж болно гэж тооцдог ч гадны температур ихээхэн нөлөөтэй, нарны гэрэл ч бас нэлээд муутгадаг. Ямар ч байсан цаас шиг удаан хадгалагдахгүй.
 
CD уншигч нь хэд хэдэн төрөлтэй.
 
Шургуулганы зарчим: Төхөөрөм­жийн өмнөх товчийг дарж эсвэл программын туслал­цаатай нээгдэж, хааг­дана. Одоо ихэнхи CD уншигч ийм хэлбэртэй байдаг. Анх зөвхөн хэвтээ байрлалтай байсан бол сүүлийн үед CD/DVD босоо хийдэг төхөөрөмж гарсан. Жишээ нь: Toshiba SD-L902A.
 
Слотонд байрлах төхөөрөмж нь CD/DVD оруулах нарийхан нүхтэй. Мөн л товч дарж эсвэл программаар ажиллуулна. Шургуул­ганы зарчмыг бодвол эвдэрч хэмхрэх механик хэсэг багатай: Жишээ нь: Panasonic CW-8124B
 
Caddie-төхөөрөмж нь CD/DVD-г тусгайлан уутанд хийж ашигладаг, өртөг өндөр тул ашиглагдахаа больсон.
 
Дээрээ тагтай төхөөрөмж нь гаднаас залгагддаг төхөөрөмж юм. Тагийг нь сөхөж CD/DVD-г хийх буюу авна. Жишээ нь Plextor PX-608CU.
 
CD-/DVD-солигч нь хэд хэдэн CD/DVD-г байрлуулж сольж ашиглах зориулалттай. Жишээ нь: Pioneer DRM-6324X. Хатуу дискний багтаамж ихэссэн тул ашиглах нь бага болсон.
 
Дээр дурьдагдсан эхний гурван төхөөрөмжинд онцгой тохиолдолд ашиглах CD гаргаж хаягч байдаг. Ямар нэг байдлаар компьютер ажиллахгүй үед цаасны хавчаар зэргийг ашиглан 1-2мм нүх лүү хатгахад тусгай төхөөрөмж ажил­лан CD гаргаж хаяна. CD-ROM-төхөөрөмжүүдэд аналог болон дижитал аудио гаралтууд байдаг. 5,25”-форматтай төхөөрөм­жүүдийн нүүрэн талд чихэвч зэргийг залгаж болдог Line-out-гаралт байдаг. Анхны CD-төхөөрөмжүүд (1985 оноос) мэдээллийг 150 КБ/с хурдтай уншдаг байв. Үүнийг суурь хурд гэж үзээд үүнээс төд дахин хурдтай гэж бичдэг. CD-төхөөрөмжүүд дээр жишээ нь 8х гэж байвал энэ нь 150 КБ/с х8 хурдтай гэсэн үг. Цаашдаа хурдыг нэмсээр үүнээс 60 дахин их хурдаар буюу секундэд 100 эргэлт хийдэг болжээ. Үүнээс их хурдтай бол төвөөс зугтах хүчний үйлчлэлээр CD эвдрэх аюултай. Унших хурдыг нэмэхийн тулд лазер нь хэд хэдэн мөрийг зэрэг уншдаг төхөөрөмж (Multibeam) бүтээжээ. Kenwood-ийн TrueX-техник ашиг­лан 7 мөрийг зэрэг уншдаг ба CD –г 72 дахин их хурдтай уншдаг боловч өртөг өндөртэй тул нэг их ашиглагддаггүй..
 
   CD-R (recordable – буюу нэг удаа бичиж ашиглах) болон CD-RW (rewritable буюу олон удаа бичиж ашиглах) дискүүд дээр мэдээлэл бичихийн тулд хүчтэй лазер ашигладаг тусгай төхөөрөмж бий болгосон. Энэхүү төхөөрөмжүүд нь мэдээллийг бичихийн тулд CD –ийг хэсэгчлэн хайлуулж бичдэг тул CD-Burner буюу CD- түлэгч гэж нэрлэгдсэн харин манайд CD-бичигч гэж ярьдаг. CD-ROM-төхөөрөмжүүдийг хөгжүүлэн DVD-уншигч ба бичигч мөн түүнчлэн Blu-ray Disc, HD DVD, VMD болон HVD зэрэг технологиуд гарсан. CD-RW-диск нь поликристалл бүтэцтэй, ойлгох чанартай мөнгө-индий-антимон-теллурын хайлш байдаг. Дискэн дээр мэдээлэл бичих үед дискний гадаргыг 500-700 градус халаана. Ингэснээр тодорхой хэсэг хайлж, ойлгох чадвараа алдан овгор хэсгийг үүсгэнэ. Поликристалл бүтэцтэйгээ байгаа хэсэг нь хонхорхой үүсгэнэ. Компакт диск уншихад лазерийн гэрлийн ойлт байгаа эсэхээс хамаарна. Мэдээлэл устгахын тулд лазерийн туяа поликристалл бүтэцгүй хэсгүүдийг (овгор хэсгүүдийг) 200 градусаар халааж поликристалл бүтцэд нь эргүүлэн оруулна. Ингэснээр ойлгох чадвар нь сэргэдэг. Нэгэнт бичигдсэн компакт дискэн дээр нэмж мэдээлэл бичиж болдог. Ингэхийн тулд компакт диск хаагдаагүй байх ёстой. Үйлдвэрлэгчдийн заалтаар бол CD-RW төрлийн дискүүд дээр 1000 дахин бичиж болох юм.
 
   Анх зохиогчид нь CD-ROM –ыг 60 минутын хөгжим сонсож болохоор буюу 10 см диаметртэй хийхээр төлөвлөжээ. Энэ нь цамцны энгэрийн хармаанд баг­тахаар байжээ. CD-ROM зохион бүтээсэн фирмийн захирал нь Людвиг ван Бетховений 9-р симфоныг сонсох дуртай байсан, энэ симфони 74 минут үргэлжилдэгээс CD-г 74 минутын урттай хөгжим багтаахаар бүтээсэн гэсэн яриа ч байдаг. Харин үнэндээ Филиппс фирмийн удирдлага дараахи байдлаар шийдсэн юм байна. CD нь тухайн үедээ асар их амжилттай байсан компакт кассетнаас томгүй байх ёстой байж. Компакт кассетний диагональ 11,5 см бөгөөд үүн дээр 0,5 см нэмээд л 12см диаметртэй байхаар зохиожээ. CD-ROM-ын гол дахь нүхний диаметрийг шийдэхдээ голландын хуучны 10-центийн зоосны диаметрийн хэмжээг хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. Энэ зоос Голландын Филиппс фирмийн зохион бүтээгч­дийн түрийвчинд байнга л байдаг байж л дээ.
 
  Хурд, мэдээллийн аюулгүй байдал, багтаамж зэргээс шалт­гаалан CD-RW нь хатуу дискийн адилаар өргөн хэрэглэгд­дэггүй. CD-RW - дискүүдийг бүх төрлийн CD-RW-Burner дээр бичээд байж болдоггүй. “Multi-Speed“, “Normal Speed“, “Low Speed“ гэсэн бичигтэй 1-4 дахин хурдтайгаар бичиж болох дискнүүд дээр 4 хүртэлх хурдтай бичдэг бүх CD-RW-Burner дээр бичиж болдог. Үүнээс дээшхи хурдтай бичих дискийг тусгайлан тохирох CD-RW-Burner дээр бичдэг. CD-RW-Burner дээр бичигдсэн дээд хурд мөн компакт дискний логоны дэргэдэх High Speed, Ultra Speed , Ultra Speed+ бичгүүдээр таньж болно. Эдгээр нэр нь зөвхөн компакт диск бичихэд л хамааралтай тул аль ч MultiRead төрлийн төхөөрөмж дээрхи компакт дискнүүдийг уншина. Ultra-Speed+- Burner нь ямар ч компакт дискийг тэдний зөвшөөрөгдсөн дээд хурдаар нь бичиж чаддаг бол High Speed нь зөвхөн High Speed болон ердийн компакт дискүүд дээр бичиж чадна.
 
  Компакт диск бичигч програм­муудыг CD/DVD хувилах, хөгжим, видео болон бусад мэдээллүүдийг CD/DVD дээр бичихэд ашиглахаас гадна компьютерийн мэдээллийг хад­галахад (Backup) мөн ашиг­ладаг.

No comments:

Post a Comment