зар

Monday, March 19, 2012

Эвтэй дөрвөн амьтан

        Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биесээ асууж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байжээ.

- Заан тэр модыг зааж: Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв гэжээ.
- Бич хэлэв: Намайг жаахан байхад энэ мод тоглох дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.
- Туулай хэлэв: Намайг бага байхад мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ.
- Гэтэл тагтаа хэлэв: Би энэ модны үрийг зууж ирээд энд унагчихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв. Ийм болохоор ахмад нь тагтаа, дүү нь туулай, туулайны дүү сармагчин отгон дүү нь заан болж таарчээ.

Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хундэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтаа ахаа гэж дээрээ гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёсонд төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.

No comments:

Post a Comment