зар

Friday, May 11, 2012

Түүнийг Аянаа гэдэг (өгүүллэг)

Пэээээш тэрийг хардаа жинхэнэ динозаур,хаах яаасан аймар өндөр юм бэ яг шонгийн мод,хаха өмд нь богинодчихож угаасаа таарах өмд байдаггүй байх л дааа хахахха


Хажуугаар өнгөрсөн өөрөөс нь хэдэн насаар дүү юмуу даа  гэмээр хэдэн жаал ийнхүү хашгиралдан инээлдэнэ.Юу харчихаад ингээд дуу алдаад орилолдоод байгаа юм бол гэж гайхасхийн эргээд харвал пээш өндөр Гонгорын үр сад  болов уу гэлтэй тэнгэр баганадах шахсан охин доошоо хараад гэмтэй мэт хурдан хурдан алхалж байлаа.Урт нарийхан хөл нь яг л саваа мод мэт,урьд жоохон байхдаа харж байсан модон хөлөн дээр явж байсан алиалагчийг санагдуулам байсан...Хурдан хурдан алхалах нь эвгүй харагдсаныг нь яаана гэхдээ түүнийг маш их өрөвдлөө бөгтөгнөн  доошоо харан алхах тэр охины царай чавга шиг улайсан байхыг хараад түүнийг шоолон чанга дуугаар орилон зогсон хэдэн сагсуу жаалуудыг болгож өгөхөөр шийдлээ.Би угийн дургүй хүргэсэн зүйлийнхээ хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй заримдаа хүмүүст илүү үгтэй эр юм байж хүүхэн шиг  гэж ч шүүмжлүүлдэгч энэ зангаа орхиж чадахгүй явсаар л байгаа юм.
-          Хөөөе та нар хүн зүгээр явуулаач,жоохон юм байж яаасан олон үгтэй хогнуудав гэж ирээд л тэднийг чанга дуугаар том хүн шиг загналаа.

Овоо өсгөлүүн бадриун биетэй бас хоолойгоо шахан албаар бүдүүрүүлэн хэлсэн болохоор намайг том хүн гэж бодсон бололтой нэг их олон юм хэлүүлсэнгүй тэд цааш өөрсдийн замаар явж одлоо.
Нөгөө охин дороо зогсоод надруу гайхасхийн харж зогсоно.Би ч бэлтгэлийн цаг болохыг хүлээн дэмий сэлгүүцэж явсан,угийн сониуч бас дээр нь ийм содон танилтай болохоос юунаас буцах билээ.

Санасныг бодоход харин ч овоо хөөрхөн ааштай,яриасаг охин байлаа.Гадаа хэдий дөнгөж цас хайлаад арай ч өвөл дуусч амжаагүй боловч дулаахан байсан болохоор бид 2 манай бэлтгэлийн заалны үүдэнд хэсэг зуур суун ярилцсан юм.

Тэр өндөр ч биш бүр хэтэрхий өндөр,түүнтэй зэрэгцэж очих хүн Монголд лав миний мэдэхийн сагсчин Шаравжамц,бөх Оргилболд 2 л байсан..Намайг хүмүүс өндөр л гэдэг би бол хажууд нь жоохон хүүхэд шиг харагдана.

Ийм төрсөндөө маш их ичдэг, гэлээ гээд яахав илүү заяандаа дасахаас биш яах билээ.Уг нь хөдөө өвөө эмээ дээрээ байдаг байж байгаад энэ жил оюутан болоод аав ээжтэйгээ хамт амьдрахаар ирсэн аж.Хэсэг хугацаанд ярилцсаны эцэст дахин уулзахаар болзоод утасныхаа дугаарыг солилцоод надад их баярласнаа дахин дахин хэлсээр саваа шиг хөлөөрөө жигд хэмээр хурдан хурдан алхсаар явж одсон юм..

Би ч яаахав багаасаа л спорт хөөж үүгээр л хоолоо олж иднэ гэж бодсоор 10 жилийн сургуулиа арай хийн дүүргээд Биеийн тамирын дээд сургуульд дөнгөж элсэн ороод явж байгаа хайнга ч гэх юмуу ер нь бол нилээн хэнэггүй хүү..Гэхдээ хүмүүс намайг их сайн ярилцагч байж чаддаг нүдэнд дулаахан гэж магтдаг юм түүнтэй ч би өөрөө ч санал нийлдэг л дээ.

Тэр өвлийн нэг дулаахан өдрөөс хойш Аянаа гэх содон нэртэй өөрөө ч хэтэрхий бүр хэтэрхий бусдаас өөр тэр охинтой маш сайн найзууд болсон юм.

Тэр минь гэнэхэн юу ч мэдэхгүй яг л цагаан цаас шиг байсансан..Хотод ирээд удаагүй болохоор найз нөхөд ч гэж үгүй,хүүхдүүд ч дөлөөд нийлдэггүй байсан юм шиг байна лээ.Тэгээд түүний цорын ганц найз нь би болсон юмдаа..одоо ч түүний найз л даа.

Манай найзууд намайг их шоолдог байсан юм.Аянаа байсхийгээд л бэлтгэлийн заал ны үүдэнд хүлээгээд зогсчихно.Хүн хүлээгээд байгаа болохоор яалтчгүй л гарахаас өөр аргагүй.Аянаа хичээлдээ тэр тусмаа тооны талын хичээлүүддээ их сайн бас Англи,Франц,Япон хэлийг ус цас шиг биш ч гадарлачихдаг ер нь л миний хажууд эрдэмтэн шахуу надад заах гэж их оролдоно,угаас дэвтэр ном гэж яваагүй миний толгой яаж ажиллах вэ эцсийн эцэст Аянаа л миний хамаг бие даалт,даалгавруудыг хийж дуусдаг байлаа..
 Дандаа эрчүүдтэй найзалдаг байсан би гэдэг хүн  зарим өдөр бэлтгэл хийхээсээ илүү маазарч инээлдэж өнгөрөөдөг байсан минь бүр багасч Аянаатай цагийн өнгөрүүлдэг болсноор найзууд минь
Билгүүнээ,авгай чинь ирчихэж,чи ч согоо шиг найз охинтой шүү гэж намайг явуулдаг байлаа.Эхэндээ хичнээн тайлбарлах гэж хичээдэг байсан ч сүүлдээ Аянаа д уур хүрэх болов..Нээрээ найз найз гэчихээд надад сайн болоод яваад байгаа юм биш биздээ,бодох тусам хэлж ярьж хийж байсан нь бодлыг минь батлах мэт..Би чинь сайн охинтой хүн шүү дээ,Сувдаагаа заримдаа санаад л Аянаа мэдэх л ёстойдоо гэж бодсон ч уур хүрээд болсонгүй.
Нэг өдөр ирэхэд нь албаар гарахгүй суугаад л байлаа.Тэгж байгаад явна биз,завгүй байгаа л гэж бодно би ойлгоод ирэхээ болино биз гэж дотроо бас өөртөө сайн гээд бодчихсон их юм саначихсан,хэлэх үг мүгээ бэлдчихсэн  лаг сууж байсан санагдана.

Тэр өдрөөс хойш ирсэнгүй хэд хоноход нь эхэндээ юу ч бодсонгүй,7 хоног өнгөрөхөд нь үгүйлж эхэллээ.Үнэнийг хэлэхэд дэвтэр ном минь түүнийг надаас илүү үгүйлсэн байх..Утас нь салгаастай,гэрийг нь мэдэхгүй гэрт нь ердөө хүргэж өгч байгаагүйдээ өөрийгөө буруутгалаа.Нээрээ сайн найз байжээ тэр минь..Хамт явахаас заримдаа ичдэг байсан одоо Аянаатай уулзвал дахиж ичихгүйгээр гэрт нь хүргэж өгч байнаа гэж бодсонсон...Даанч дахиж уулзаагүй,цаг минут сщкунд өнгөрөх тусам би түүнийг мартаж,Аянаагийн гэх бүх зүйл надаас холдлн одож анхнаасаа тийм хүн байгаагүй ч юм шиг санагдах болсон байв.

2 жилийн дараа

Ор сураггүй усанд хаясан чулуу шиг алга болчихсон Аянаагаас минь гэнэт л нэг өдөр захиа хүрээд ирлээ.Би Сувдаатайгаа цуг суугаад уншиж гарлаа.Сувдаа Аянааг хараагүй л болохоос биш надаар яриулсаар байгаад бүр мэддэг болчихсон байсан юм..

Сайн уу Билгүүнээ,миий хайртай найз сайн сууж байна уу,холбоо бариагүй удсанд уучлаарай,найз нь Австралиас чамдаа бичиж суунаа.Энэ захиа чамд очих өдрийн мэнд хүргэе,хамгийн түрүүнд дуулгах сайхан мэдээ гэвэл найз нь эндээс өөрийнхөө жинхэнэ хайртай хүний олсоон..Монголд бүгд л намайг өөр,хачин гэж шоолж дооглодог байсан бол энд тийм биш юмаа..Би буруу газраа л төрчихсөн юм шиг хэхэ заза тэр ч яаахав чи нээрээ муухай хүүхэд тэр өдөр гарч ирсэн бол чамдаа хэлчихээд хацар дээр нь үнсчихээд явахгүй юу,даанч гадаа аав яаруулаад байсан болохоор яваад орж ч чадалгүй явчихсан.Нээрээ Сувдаа чинь юу болсон бэ,сайн охинтойгоо найзалж байгаа гэдэгт найдаж байна нээрээ би чамайг Сувдааг надад ярихад их уурладаг байж билээ,яагаад гэвэл би гэж мангар өөрийгөө чамд хайртай гэж боддог байсан юм хэхэ аргагүйшт хөөрхий амьтан чамаас өөр хүн хажууд минь байгаагүй юм чинь хэхэ..
За тэр ч яахав найз нь энд сурсаар л байна,нээрээ би сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багт орсон.Чамайг спортод яагаад тэгж их дурлаад үргэлж бэлтгэл хийгээд байдаг байсныг чинь одоо л ойлгож байна гэж ирээд л зөндөө юм бичсэн байлаа.Хамгийн сүүлд нь Монголд очихыг хичнээн хүсэж байгаа ч халшираад дахин хүмүүсийн гайхсан алмайрсан харц шоолсон харц дуууг нь сонсож харна гэхээс айж байна.Эндээ амьдрахаар шийдсэн,хэрвээ хэзээ нэг цагт чи ийшээ ирвэл тэр цагт нүүр учиръя,найздаа хайртай шүү үнсэе
Захиатайгаа хамтад нь найз залуутайгаа авахуулсан зургаа хамт явуулжээ.Шар толгойтой,цэнхэр нүдтэй өндөр залуу яг л Аянаад минь захиалсан мэт бие биедээ их хайртай бололтой  их л халуун дотно тэврэлдсэн харагдана.
Зургийн ард "Хаа нэг газар чамайг гэсэн,чамд хайртай хүн байж л таараа” гэж цэвэрхэн бичсэн байлаа.

No comments:

Post a Comment