зар

Friday, May 11, 2012

Сайн байна уу гуниг минь



http://www.golkom.ru/img/news/598.jpg

Зохиогч: ЖАРГАЛАН(Жаргаландаа баярлалаа. Манай МОНУА сайтын бүх өгүүллэгийг бичдэг ба өгүүллэгээ харамгүй өгч тусладагт МОНУА сайт болон Залуусын Дорнод сайтынхаа хамт олны өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье...)

Сайн байна уу гуниг минь..Өнөөдөр сэтгэл минь гуниг гомдлоор дүүрэн байна тэр нэг залууд,түүний өмнөх найз охинд ч юмуу бүр түүнийг надтай танилцуулсан найздаа ч гомдоод байх шиг..

Өнөөдөр миний хамгийн дотны найзын маань төрсөн өдөр,түүнийг би найзын хувиар хүндэлж хайрлаж өөрийн бодолдоо хамгийн сайн нь гэж дүгнэдэг байтал түүний баяр дээрээс хамгийн түрүүнд гарч ирээд гэртээ ганцаар комьпютерийнхээ өмнө гуниглаж суух ч гэж..Хэдхэн цагийн өмнө нөхдийн хамт тэдний хаалгыг түлхэн ороход ширээ дүүрэн амттан,хоол унд өрөөд найз охины хамт угтсансан.Шуугилдаж шаагилдаж цагийг зугаатай хөгжилтэй юунаас ч санаа зовохгүй инээж хөхрөн өнгөрөөж байтал хаалганы хонх жингэнэн дуугарсанаар миний зовнил эхэлсэн юм.Орж ирсэн танихгүй залуусын дунд тэр урьдын адил нүдээрээ дөлгөөхөн инээмсэглэсээр орж ирсэн,зүрх минь зогсох шахаж тагтан дээр өөрийн мэдэлгүй гарч зогсоод нэг мэдэхэд л амандаа урт нарийхан янжуур зуучихсан бас гар минь зөөлхөн чичирхийлж байж билээ.

2 жилийн өмнө

Зуны намуухан орой 2 найз охинтойгоо хотын төв гудамжыг метрлэн,амандаа орсон бүгдээ чалчин хажуугаар өнгөрөх найзыгаа анзааралгүй зөрчихжээ.Араас минь нэг хүн тэнхээ мэдэн нэрээр минь дуудахад л орчин тойрноо анзаарахтай болж эргэн харвал 10 жилийн минь ганц хайртай эрэгтэй найз минь нүдэнд дулаахан бондгор бор залуутай зогсож байх юм..Ойрд уулзаагүй дотны найзыгаа харсан би гэдэг хүн эмэгтэй хүнд баймгүй хээ шаагүй зангаараа дуу алдан гүйж очоод тэврэн авч мэнд мэдэлцээд,хажуудах найзтай нь ч бас хэдэн үг сольсон санагдана.Тэрхэн үедээ дажгүй залуу байнадаа яг л миний сонирхдог гэж бодоод л өнгөрсөнсөн.Түүнд би бас таалагдсанаа яаж мэдэх билээ тэр нүдэнд дулаахан залууг эргээд алхахдаа л огт тийм хүнтэй уулзаагүй л юм шиг таг мартсан..

Хэд хоногийн дараа 10 жилийнхэнтэйгээ уулзаад сууж байхад найз минь нэг л жоготой нүд ирмээд манай ....... тийм хөөрхөн гэж үү?Надад ердөө ч тэгж харагдахгүй юмаа хэхэ дандаа харсаар байгаад дасчихсан юм болов уу хүмүүс хөөрхөн л гээд байх юм гэсэншүү битүү хатгаж ёжилсон шинжтэй нийтэд хандан хэлэхэд нь хэдэн баньд нартаа шоглуулаад сурчихсан би үгийг нь тоосон ч гүй тас тас хөхрөн яриаг нь эвтэйхэн дүйвүүлээд өнгөрөхдөө  тэр намайг найзад минь тэгж хэлсэнийг ч би яаж мэдэх билээ.

Сар ч хүрэхгүй хугацааны дараа найз залуу,үерхэл,дурлал гэж ойлголтгүй бүдүүн баараг явсан би найз залуутай гэдэг үгийг  амандаа багтааж ядан хэлдэг болчихсон байсан.Тэр намайг бүх л зүйлээрээ өөртөө татаж,би түүнд маш хурдан дасчихсан санадаг харамладаг бас хайрладаг болчихсон байж билээ.Бид 2ын сонсдог дуу,сонирхдог спорт,дуртай хоол гээд л олон зүйл адилхан байсан болохоор хурдан дотносоход ч нөлөөлсөн байж болох юм.
Хэтэрхий хурдан дэлбээлсэн миний хайр намайг сүүлд нь хичнээн их шаналгахыг би тэр үед төсөөлөөчгүй аз жргалдаа умбан түүндээ хөтлүүлээд,хушуугаа унжуулан эрхлээд үргэлж л ийм сайхан байх юм шиг бодож явсансан..
Утсаа хаясан гэсэн..Хүлээдэг болсон...Хааяа л ярьдаг...Урьдных шигээ байхаа больчихсон..Уулзъя гэхээ ч больсон..Би мартагдчихсан..Тэр намайг зүгээр л хэзээ ч байгаагүй юм шиг орхичихсон...

Найзтайгаа ярилцсан..Түүнийг өмнөх найз  охиндоо сайн биш бүр хайртай,түүнийгээ санаад уйлдаг гэдгийг нь сонссон(Тэр 3 их сургуулийн нэг анги хамгийн харамсалтай нь тэр охиныг нь би бас таньдаг болж таарсан)...Өөр дугаар дээр байгааг нь мэдсэн....Залгасан...Утсаа аваагүй..Би уйлсан...Шаналсан.....

Энэ миний зүрх,хэзээ ч буцааж нэхэхгүйгээр чамд бэлэглэе гээд өгсөн гялалздаг жижигхэн улаан зүрхийг би зөндөө хадгалсан, хаяя гэж бодсон ч хаяж чадахгүй түрийвчиндээ хадгалаад л байдаг байсан,цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг үзэн ядах сэтгэл минь түүнийг санаж мөрөөдхөөс давж,тэр жижигхэн улаан муухай юмыг нь өгөхийг хүссэн ч яаж уулзахаа мэдэхгүй л байлаа..
Найздаа өгөөд түүнд өгчихөөрэй гэхэд зүгээр хаячихгүй юу дөө,миний найз одоо март тэр муу хүн би маш их харамсаж байна гээд түүний өмнөөс надаас уучлалт гуйсан..

Эхлээд хараад намайг хөөрхөн гэж хэлсэн гэсэн,дараа нь  утасны дугаарыг минь өөрөө олоод  харчихсан байсан  гэсэн.Боль хэрэггүй гэж зөндөө хэлээд хамгийн сүүлд намайг гомдоохгүй гэсэн амлалт аваад найз минь өөр юу ч хэлээгүй гэсэн.
Эхлээд гуйж эхлэхэд нь хэдий надад таалагдсан хэдий ч дургүй байгаа юм шиг царайлж мэссэжэнд нь хариу өгөхгүй залгахад нь утсаа авдаггүй байсан минь л түүний сонирхлыг татсан гэсэн бүр овоо чанга охин байна шүү гэж найзад минь хэлж байсныг бүр дараа нь мэдээд л  тоглуулаад хаягдсанаа мэдсэн..Найздаа хязгааргүй их гомдсон,тэр түүний сайн найз ч гэсэн би ч гэсэн түүний найз шүү дээ гэж бодохоос гомдол минь дээд цэгтээ тулж зөндөө уйлж байж сэтгэл минь арай л гэж  тайвширч байж билээ.

Гэтэл өнөөдөр түүний царайг дахиж хараад л сэтгэл минь хэмжээлшгүй ихээр үймэрчихсэн,давчдаад болохоо байсан,гэртээ харихыг хүссэн ч аль болох түүнийг анзаараагүй байхыг хичээн хоол унд,аяга шаазан янзалсан болоод л.....Гэтэл
Өөө бурхан минь дахиад хаалгаар хэн орж ирсэн гээч,түүний хуучин найз охин..
Надруу хөөрхөн инээмсэглээд хүүе ........ ээээээ сайн уу гээд гар даллах энэ охинд ямар ч буруу байхгүй тэгэхдээ энэ 2 бие биендээ дэндүү их хайртайг нь би мэддэг болохоор би тэнд байх ёсгүй ч юм шиг..
Найз минь юу хийчихсэн яагаад тэр 2 хүн бас намайг ийм сонин байдалд оруулаад байгааг би ойлгоогүй,гайхсан бас уур хүрсэн..Хамгийн хачирхалтай нь бид 3ийн бэлэг нэг хамтлагийн жил дараалж гаргасан 3 өөр CD байсан гэвэл яаах уу?
Хэнтэй ч юм ярихыг хүсээгүй зүгээр л цүнхээ аваад бүгдийг нь баяртай гээд гарсан тэгээд л одоо ингээд сууж байна..Тэр одоо миний хувьд зүгээр л хэн нэгэн,түүнийг би аль хэдийн мартчихсан байсан хэдий ч яагаад ч юм би яг одоо маш их гунигтай байна..... 

No comments:

Post a Comment