зар

Monday, September 2, 2013

Мэдлэгийн эрин зуун ба Мэдээллийн үнэ цэнэ


1960-аад оноос хойш тасралтгүй хөгжүүлэгдсээр ирсэн МТ-н энэ салбар өнөөдөр хүн төрөлхтөний хөгжлийн түвшинг илтгэх гол салбар болжээ. МТ-н оролцоогүй салбар нэгж , шинжлэх ухаан, гэж байхгүй болсныг бид бүгд надаар хэлүүлэлтгүй мэддэг болсон. Анагаах ухаан, одон орон судлал,  гэх мэтчилэн бүх л салбарт МТ өөрийн өнгө аястай оролцох болсон. Гэтэл энэ их хурдацтай хөгжлийн түлхүүр тоглогчид буюу хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хэдхэн хүчин зүйлс буюу оролцон тоглогчид бий. Өнөөдөр тэд л маркетплэйс буюу тоглоомын талбарт ямар дүрмээр тоглохыг зохиож шийдэж байна.
Интернет гэх энэ том айлд өнөөдрийн байдлаар 1.2 биллион терабайт  мэдээлэл давхардаагүй тоогоор байрлаж байна гэсэн тооцоо бий. Энэ их мэдээллийн хэдэн хувь нь эдгээр акулуудын өмч болон тэдний дата төвүүдэд байрлаж буйг хэн ч мэдэхгүй. Мэдлэгийг бий болгогч гол түүхий эд мэдээллийн эх үүсвэргүй болвол бид яах вэ?
Мэдлэгийн эрийн зуун гэж нэрлээд буй энэ нийгэм ердөө л мэдээлэл дээр тогтож байна гэж зарим нэг нь үзэх нь ч бий. Мэдлэгийг мэдээлэл бий болгож байна, мэдээлэл дангаар мэдлэгийн суурь болж чадахгүй гэх мэтчилэн энэ талаар одоо ч маргаж мэтгэлцсээр буй......
Өнгөрсөн 10, 20 жилд бүгд мэдээллийн арвин их сан хөмрөг бий болгох, тэдгээрийн дэд бүтцийн асуудал, түүний оролцон тоглогчдийг дээдэлсэн хэрэглэгч төвт систем байсан. Тиймдээ ч дээрх тооны их мэдээллийг хуримтлуулж чадсан байх. Гэхдээ энэ мэдээлэлд ямар нэг цензур байхгүй ба үнэн худлыг хэн ч мэдэхгүй, тархай бутархай бие даасан шинжтэй байдаг. Энэ нь яваандаа хэрэглэгчдийн хувьд хэрэггүй хогын сав эсвэл үнэн зөв мэдээллийг хайх гэж өвсөн дундаас зүү хайхтай адил зүйл болж хувирсаар..... Бидний хамгийн их хандаж мэдээллээ авдаг Wikipedia цахим хуудас гэхэд ямар нэгэн мэдээллийн үнэн зөвийн тухай баталгаа баримт байхгүй. Гэтэл энэ хуудас руу хандалт хамгийн их байдаг учир Google хамгийн түрүүнд wikipedia-н хандалтад үндэслэн тэдний үр дүнг харуулдаг гэх мэт.....
Харин ирээдүйд.....
Томоохон хэдэн оролцогчдод тулгуурласан  үнэн зөв, найдвартай зохиогчийн эрхтэй мэдээллийг төвлөрүүлэх тэдгээрийг хэрэглэгчийн зах зээлтэй ухаалаг хайлтын системд тулгуурлан  холбох........
Ухаалаг хайлтын систем бидний хамгийн их хүсч буй зүйл биш гэж үү?
Бид өдөр тутам кино, ном сонин, тоглоом гэх мэтчилэн зүйлсийг онлайн худалдаж  авч байдаг. Үүнтэй адил хэрэгцээт мэдээллээ дуртай блогоо уншихын тулд мөнгө төлдөг болвол ямар вэ?
Бүр цаашлаад гүүгл таньд төлбөртэй мэдээллүүдийг хамгийн түрүүнд харуулдаг төлбөргүй мэдээллүүдийг аль болох харуулахгүй байдаг болвол яах вэ?
Хамгийн их унших дуртай блог, вэб хуудас руугаа ороход чинь төлбөрийн нөхцөл шаардддаг болвол.... гэх мэтчилэн асуудлууд хөндөгдөж болох юм.
Үргэлжлэл бий....

No comments:

Post a Comment