зар

Wednesday, February 4, 2015

ЯРИЛЦЛАГАНД ОРОХОД ГАРГАДАГ 10 АЛДАА


Аливаа байгууллагад ажилтнаар орно гэдэг тийм ч амар зүйл биш. Та эхлээд CV-ээ бөглөнө, дараа нь шалгалт өгнө, ярилцлагад орно гэх мэт олон сорилтыг давах хэрэг гарна. Эндээс хамгийн чухал нь ажлын ярилцлага юм. Тэгвэл танд ажлын ярилцлагад ороход гаргаж болохгүй 10 зөвлөмжийг хүргэе.


1. Бэлдэхгүй байх
“Энэ компанийн талаар та юу мэдэх вэ?” гэсэн асуултад хариулж чадахгүй байвал таны ажилд орох боломж, нөгөө талаас ажил олгогчийн танд тавих асуулт үүгээр дуусгавар болох болно.
2. Тохиромжгүй хувцаслах
Ажил олгогчид тантай уулзаад хамгийн түрүүнд таныг өмссөн хувцасаар тань дүгнэнэ. Тиймээс өөрийг тань буруу илэрхийлэх хувцаслалтаас зайлс хийх хэрэгтэй.
3. Харьцааны чадвар муу байх
Гар барих, нүдээр харьцах, итгэл төрүүлэх, ярилцаж байгаа хүнээ эрхшээх байдал нь энэхүү ажилд та маш сайн тохирно гэдгийг ямар нэгэн асуулт тавихаас нь өмнө ажил олгогчид мэдрүүлэх юм.
4. Хэт их харилцаа холбоо
Орчин үед ажилд орох гэсэн хүмүүс ярилцлагын үедээ гар утсаа авч хариу өгснөөс гологдсон байх нь олон. Гар утсаа орхих, ядахдаа ярилцлага өгөхөөр байшин уруу орохоосоо өмнө түүнийгээ унтрааж байх хэрэгтэй.
5. Хэт их ярих
Ярилцлага өгөхөд тасралтгүй үргэлжлүүлэн нуршихаас илүү муу юм гэж байхгүй. Хариулт чинь товч оновчтой байх ёстой. Ээрч түгдрэхгүй, тойруулахгүй, ээдрээтэй утгатай үггүй “Ердөө асуултанд л хариул”.
6. Хангалтгүй ярих
Асуултанд ганц хоёр үгээр хариулсан хүнтэй ярилцахад үнэхээр хэцүү. Хэдийгээр та дуу цөөнтэй, эсвэл хангалттай хариулт өгч чадамгүй байлаа ч асуултанд аль болох чадахаараа л бүрэн хариул.
7. Үйл явдал тодорхойгүй байх
Ажилд орох өргөдлийн маягт бөглөхдөө шаардлагатай мэдээлэл болох сургууль төгссөн огноо, урьд нь хийж байсан ажлын огноо, гэрээний талаарх заалт гэх мэтийг сайн магадлах хэрэгтэй.
8. Буруу хариулт өгөх
Асуултаа анхааралтай сонсож, хариулахаасаа өмнө бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй. Буруу хариулт өгвөл өөрөө өөрийгөө түлхэн гаргадаг тохиолдол их байдаг. Нийтлэг гардаг асуултуудыг судалж хариулт бэлтгэж, дасгал хийх хэрэгтэй.
9. Урьд ажиллаж байсан ажил олгогчоо муулах
Ажилд орохоор ярилцлага өгөхдөө урьд нь ажиллаж байсан компаныхаа талаар муулах хэрэггүй. Ингэснээрээ таагүй сэтгэгдэл төрүүлж ажилд орох магадлал буурах болно.
10. Эцэст нь хүргэхгүй байх
Эцэст нь хүргээд талархлаа илэрхийлэхээ мартаж болохгүй, тэгэхдээ бас уг ажлын байранд тун сонирхолтой байгаагаа дахин дурдах хэрэгтэй.


No comments:

Post a Comment