Ханийгаа зовоож байсанд уучлаарай. Дахин зовоохгүй сайхан амьдарна аа. Хайртай шүү
зар
Thursday, April 4, 2013
Wednesday, March 27, 2013
twitter гэж юу вэ?
Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?
Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?
Твитр
буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ
хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч,
хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн
вебсайт) юм.
140
тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу
microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм гэж үү, тайлбарлахын
тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон
сөхөөдөхье.
| |
Thursday, March 21, 2013
Буриад Хувцас
Буриад эмэгтэй дээлийн үүсэл гарлын тухай ахмадын аман сурвалжаас
мөшгөн үзвэл сонин домогтой юм. Нэгэн эмгэн өвгөн хоёр охиноо
гэрлүүлэхдээ маш сайхан дээл хувцас зэхэж өгөхөөр ярилцжээ. Иймд
эмэгтэйчүүдийгээ айлд бэр болгох ёс заншил тогтоовол ямар байх бол гэж
эмгэн бодож сууснаа, ямар ёслол гүйцэтгэх вэ? гэж өвгөнөөсөө лавлаж
асуухад өвгөн: Эрчүүдийг харь айлд хүргэн болгоход нум саадгийг гэр
орноос нь агсаж ёс төгөлдөр тэмдэглэхийн нэгэн адил эмэгтэйчүүдийг
айлын бэр болгоход хийх ёслол бүр ч онцгой байх учиртай.
Thursday, March 7, 2013
ЦААТАН Бөө
Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх
зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг
хэлнэ.
ДАРХАД БӨӨ
Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын
дээр анхмонгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол
угсаатан болно.
ХАЛХ БӨӨ
Халхчуудын өвөг дээдэс нь XI-ХIIзууны үед Хэрлэн, Онон, Туул гурван
голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын
нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг
гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаар
Saturday, February 16, 2013
Залуу нас минь
Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?
Monday, January 7, 2013
Бөө болох ёс түүний шинж тэмдэг багш шавь барилдах
Бөө болох хүнийг удмынх нь “онго” эхийн хэвлийд байхаас нь тамгалан товлох бөгөөд зарим нөхцөлд шилжин ирдэг.Мөн судлаачдын тэмдэглэснээр “удмын” бус өвлүүлэн үлдээгч бас байдаг байна. Лус савдагтай нөхцөж, зүйрлэшгүй хүч чадалтай бөө болсон тухай түүх ихэвчлэн ёс уламжлалаа алдаагүй ирсэн дархадуудын дунд олон бий. Зарим тохиолдолд бөөгийн удамгүй болон удамтай ч удмын онгодыг хүлээн
Friday, January 4, 2013
Багшаа дуулъя
Үг. Ж. Бадраа
Ая. Ш. Эрдэнэбат
Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья
Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья
Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья
Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав
Ая. Ш. Эрдэнэбат
Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья
Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья
Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья
Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав
Subscribe to:
Posts (Atom)

